Дөрвөн хүн машиндаа осгож, амь насаа алджээ.

Дөрвөн хүн машиндаа осгож, амь насаа алджээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр орон нутагт зорчиж явсан дөрвөн хүн осгож, амь насаа алджээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр 14 цаг 40 минутад Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 25 километр зайд “Таван хүн машиндаа осгосон шинжтэй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар "Toyota Harrier" маркийн тээврийн хэрэгсэлд 42-63 насны эрэгтэй, эмэгтэй хоёр, 4-16 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нийт 4 хүн осгосон байдалтай амь насаа алдсан байж болзошгүй харамсалтай үйл явдал болжээ.

Мөн тээврийн хэрэгслийн жолооч 42 настай эрэгтэй осгосон байдалтай байсныг малд явж байсан иргэн олж, ойролцоох айлд хүргэж, сумын эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд холын замд зайлшгүй зорчих үед автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан дулаан хувцаслах, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг дагаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, хохирол учруулжээ 2024-01-10

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөв 2024-01-11

Ташкент хотод ЭСЯ нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг дэмжлээ 2024-01-11

Узбекистан улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-01-11

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-01-12

Дөрвөн хүн машиндаа осгож, амь насаа алджээ. 2024-01-12

Оршин суугаа хаяг дээр нь танихгүй хүн бүртгэлтэй эсэхийг шалгах боломжтой 2024-01-12

БНСУ, Польш, Швед Улсад суух Элчин сайдыг болон НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг томилохыг дэмжлээ 2024-01-12

Япон улс хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад мэргэжлийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлнэ 2024-01-12

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР /Е-9/ СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН, АЖЛЫН САНАЛ ИРСЭН ИРГЭДИЙГ ИЛГЭЭСЭЭР БАЙНА. 2024-01-13

Засгийн газраас 2024 онд хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар мэдээлэл өгөх цахим уулзалт эхэллээ 2024-01-13