БНСУ, Польш, Швед Улсад суух Элчин сайдыг болон НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг томилохыг дэмжлээ

БНСУ, Польш, Швед Улсад суух Элчин сайдыг болон НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг томилохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Энэ удаагийн томилгооны хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Доржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг тус тус томилох санал орж ирсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд энэ удаагийн томилгоогоор дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, зохих хууль тогтоомжийн шалгуурыг хангасан бэлтгэгдсэн албан хаагчид орж ирснийг онцолсоны зэрэгцээ гадаад харилцааг эдийн засагжуулах, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэлний мэдлэг олгох тал дээр анхаарах, хувиараа сургалтын төлбөрөө төлж буй оюутнуудад хандсан шинэ бүтээгдэхүүн, тэтгэлгийг бий болгох зэрэгт төвлөрч ажиллахыг захилаа. Гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараагаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг тус тус томилох эсэх дээр санал хураалт явуулахад олонх дэмжив.

Мөн нэр бүхий Элчин сайдууд болон НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татахыг дийлэнх нь дэмжлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ташкент хотод ЭСЯ нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг дэмжлээ 2024-01-11

Узбекистан улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-01-11

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-01-12

Дөрвөн хүн машиндаа осгож, амь насаа алджээ. 2024-01-12

Оршин суугаа хаяг дээр нь танихгүй хүн бүртгэлтэй эсэхийг шалгах боломжтой 2024-01-12

БНСУ, Польш, Швед Улсад суух Элчин сайдыг болон НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг томилохыг дэмжлээ 2024-01-12

Япон улс хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад мэргэжлийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлнэ 2024-01-12

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР /Е-9/ СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН, АЖЛЫН САНАЛ ИРСЭН ИРГЭДИЙГ ИЛГЭЭСЭЭР БАЙНА. 2024-01-13

Засгийн газраас 2024 онд хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар мэдээлэл өгөх цахим уулзалт эхэллээ 2024-01-13

Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2024-01-14

Бразил Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав 2024-01-15