Ц.Даваасүрэн: Улстөрчийн захиалгад өртөж, өөрсдийгөө битгий эрсдэлд оруулаарай
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр /2024.01.18/ мэдээлэл хийлээ
Тэрбээр "Amlalt.mn гээд сайт миний талаар олигархжсан бүлгийн толгой, дөрөв, тав сонгочихлоо больё, Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй гэсэн санаатай юм бичсэн байгаа юм. Үүнийг нь хуулийн дагуу шалгуулахаар хүлцэл өчье өө, бид нарыг ялаас мулталж өгөөч ээ гээд байгаа юм. Гэхдээ баримт, нотолгоогүй мэдээ, мэдээлэл тавих юм бол өгөхөөс өөр аргагүй байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хүртэл хэлсэн. Баримтгүй мэдээлэл өгчихөөд дараа нь хүнийг алдаг юм байна лээ шүү сэтгүүлч нар аа! Улс төр рүү зүтгэж байгаа хүмүүсийн захиалга гэдгийг ойлгож байна, гүтгээд ч болов адилхан хар болгоё гэж бодож байгаа байх.
Хүнийг гүтгэчихээд, дараа нь баримтаа өгөхөө больчихож байна. Тэгээд бичсэн, нийтэлсэн нь эргээд хэрэгт унаад байна. Тийм учраас адилхан улстөрчийн захиалгад өртөж, өөрсдийгөө битгий эрсдэлд оруулаарай гэж хүсэж байна. 100 жилээр газраа ашиглуулаад, гэр бүлтэй нь байнга оршин суулгах виз өгнө гэдгийг монгол хүн яриад сууж байна гэж би бодохгүй байна.
Бид анхааралтай хандахгүй бол дотроосоо элдэв янзын хууль санаачилж, алсуураа тусгаар тогтнолыг ганхуулах үйл ажиллагаа орж байна. Сошиал харахаар над руу, манай тойргууд руу чиглэсэн харлуулах үйл ажиллагаа их явж байна. Бид энэ бүхэнтэй хуулийн дагуу тэмцэнэ" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.