Цахим визийн төлбөр тооцоог WeChat Pay-ээр хийх боломжтой боллоо

Цахим визийн төлбөр тооцоог WeChat Pay-ээр хийх боломжтой боллоо

Орчин үеийн технологид суурилсан WeChat Pay олон улсын төлбөр хүлээн авах системийг Evisa.mn цахим визийн үйлчилгээнд нэвтрүүллээ.

Тодруулбал, Цахим визийн evisa.mn cистемээр 99 орны иргэдэд жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх зорчигч /K6/  гэсэн гурван ангиллын визийг олгож байгаа бөгөөд эдгээр үйлчилгээний төлбөрийг WeChat Pay системээр төлөх шинэ боломж нэмэгдэж байна.  

Түүнчлэн нэгдүгээр сарын 16-ны өдрөөс Монгол Улсын олон улсын гэрээгээр тохиролцсоны дагуу харилцан адил нөхцөлөөр хөдөлмөр эрхлэх боломж бүхий богино хугацааны жуулчлалын хөтөлбөрт хамрагдан ирэх гадаадын иргэнд олгох K7 ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжийг бүрдүүлж,  Evisa.mn системд шинээр нэмлээ.  

2023 онд цахим визийн системээр нийт 82 оны 31242 гадаадын иргэнд цахим виз олгож, цахим виз олголт өмнөх оноос 4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Иймд Гадаадын иргэн, харьяатын газраас Evisa.mn  системээр олгох цахим визийн төрлийг нэмэгдүүлэх, мөн үйлчилгээг илүү хялбар хүргэх зорилгоор төлбөр тооцооны олон системийг ийнхүү нэвтрүүлж байна.

Ташрамд мэдээлэхэд, Цахим виз олгох улсын жагсаалтад багтаж байсан Бүгд Найрамдах Парагвай Улс нэгдүгээр сарын 17-ны өдрөөс визийн визийн шаардлагаас чөлөөлөгдөж, Индонез Улс цахим виз олгох улсын жагсаалтад шинээр нэмэгдлээ.

Эх сурвалж: ГИХГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА 2024-01-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй уулзлаа 2024-01-18

БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн газартай уулзалт зохион байгууллаа 2024-01-18

Ц.Даваасүрэн: Улстөрчийн захиалгад өртөж, өөрсдийгөө битгий эрсдэлд оруулаарай 2024-01-18

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдаж болзошгүйг анхаарууллаа 2024-01-19

Цахим визийн төлбөр тооцоог WeChat Pay-ээр хийх боломжтой боллоо 2024-01-19

Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн.  2024-01-19

Бусдын гар утас, гадуур хувцсыг бүлэглэн дээрэмдсэн этгээдүүдийг саатуулжээ 2024-01-20

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цасан шуургатай байна 2024-01-20

УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа 2024-01-22

Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо 2024-01-22