Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн.
Манай улс 2023 онд нийт 560 км авто зам ашиглалтад хүлээн авчээ.
Олон жил удааширсан Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал, дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Таван цагариг" зорилт дэвшүүлж Монгол Улс урд, хойд хөрш Ази-Европыг холбосон авто замын босоо 5, хэвтээ 2 коридортой болохоор ажиллаж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.
Ингэснээр Монгол Улс бүх аймгийн төвүүдээ хатуу хучилттай авто замаар холбох “Мянганы зам”-ын хоёр дахь ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал:
- Хэнтий аймгийн Дадал сумаас Ховдын Булган, Дорнод аймгийн Халхгол сумаас Баян-Өлгийн Цагааннуур хүртэл,
- Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнодоос БНХАУ руу,
- Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатараас ОХУ руу холбогдох авто замын 7 коридортой болох юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.