БНСУ-ын уран гулгалтын эрэгтэй тамирчин алтан медаль хүртлээ.

БНСУ-ын уран гулгалтын эрэгтэй тамирчин алтан медаль хүртлээ.

Өмнөд Солонгосын өсвөрийн уран гулгагч Ким Хюн Гём “Канвон-2024” Залуучуудын өвлийн Олимпын уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртлээ. Тэрбээр дөрвөн жил тутам болдог залуучуудын наадмын уран гулгалтын төрөлд түрүүлсэн Өмнөд Солонгосын анхны эрэгтэй тамирчин боллоо.

Өдгөө 17 настай Ким Хюн Гём Каннин хотын “Gangneung Ice Arena” цогцолборт бямба гарагт болсон богино үзүүлбэрийн төрлөөс 69.28 оноо, даваа гарагт болсон чөлөөт үзүүлбэрийн төрлөөс 147.45 оноо буюу нийт 216.73 оноотойгоор нэгдүгээр байр эзэлжээ. Тэрбээр богино үзүүлбэрийн дараа гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан боловч чөлөөт үзүүлбэрээр 18 уран гулгагчаас хамгийн өндөр оноо авснаар алтан медалийн болзол хангасан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх агентлагаас амиа алдсан гурван албан хаагчид эмгэнэл илэрхийлжээ 2024-01-26

БНСУ-ын бизнесмэн Хятадад зорчих үеэрээ саатуулагджээ. 2024-01-26

БНСУ-д “Galaxy S24” утас урьдчилсан захиалгаар 1.2 сая гаруй ширхэг зарагджээ 2024-01-27

БНСУ, АНУ кибер аюулгүй байдлын сургуулилалтыг анх удаа хийлээ 2024-01-27

БНСУ-ын Хүнсний яам ард иргэддээ шүдний чигчлүүрийг шарж, идэхгүй байхыг хүсжээ. 2024-01-28

БНСУ-ын уран гулгалтын эрэгтэй тамирчин алтан медаль хүртлээ. 2024-01-30

БНСУ: БНАСАУ Солонгосын хойгийн зүүн эрэгт дахин пуужин харвалаа 2024-01-30

Умард Солонгос Өмнөд Солонгостой эдийн засгийн харилцаа таслах тухай тогтоолыг баталсан байна. 2024-02-09

Умард Солонгос он гарсаар тав дахь удаагаа далавчит пуужин харвасан 2024-02-14

БНСУ-ын эмч нар ажил хаялт зарлажээ 2024-02-20

БНСУ-ын томоохон эмнэлгүүдийн үйл ажиллагаанд хүндрэл доголдол үүсчээ 2024-02-22