Умард Солонгос он гарсаар тав дахь удаагаа далавчит пуужин харвасан

Умард Солонгос он гарсаар тав дахь удаагаа далавчит пуужин харвасан

Умард Солонгосын тал өнөө өглөө Япон тэнгис рүү хэд хэдэн далавчит пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлжээ.  

Он гарснаас хойш Умардынхан тав дахь удаагаа далавчит пуужин харвасан нь энэ юм.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдсэнээр, пуужингуудыг өглөөний 9 цагийн үед зүүн нутгийн Вонсан боомт хотоос зүүн хойд зүгт харвасан байна. 

Умард Солонгосын тал нэгдүгээр сарын сүүлчээс хойш хэд хэд удаа далавчит пуужин харвах туршилт хийсэн юм. Энэ сарын эхээр явуулсан туршилтын дараа Пёньяны төрийн мэдлийн хэвлэлүүд Шар тэнгист “хэт том цэнэгт хошуу” бүхий далавчит пуужин, мөн зенитийн шинэ пуужин туршсан тухай мэдээлж байв.

Сүүлд явуулсан туршилтуудын үеэр шинэ “Пулхвасал-3-31” стратегийн далавчит пуужин, мөн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэж чадах “Хвасал-2” далавчит пуужинг туршсан байна. Далавчит пуужингууд нь нам өндөрт нисэж, маневр хийдэг тул тэдгээрийг илрүүлэн сөнөөхөд хүндрэлтэй байдаг. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ, АНУ кибер аюулгүй байдлын сургуулилалтыг анх удаа хийлээ 2024-01-27

БНСУ-ын Хүнсний яам ард иргэддээ шүдний чигчлүүрийг шарж, идэхгүй байхыг хүсжээ. 2024-01-28

БНСУ-ын уран гулгалтын эрэгтэй тамирчин алтан медаль хүртлээ. 2024-01-30

БНСУ: БНАСАУ Солонгосын хойгийн зүүн эрэгт дахин пуужин харвалаа 2024-01-30

Умард Солонгос Өмнөд Солонгостой эдийн засгийн харилцаа таслах тухай тогтоолыг баталсан байна. 2024-02-09

Умард Солонгос он гарсаар тав дахь удаагаа далавчит пуужин харвасан 2024-02-14

БНСУ-ын эмч нар ажил хаялт зарлажээ 2024-02-20

БНСУ-ын томоохон эмнэлгүүдийн үйл ажиллагаанд хүндрэл доголдол үүсчээ 2024-02-22

БНСУ даяар Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт иргэдэд үнэгүй сургалт зохион байгуулагдана. 2024-02-27

Юүн Сог Ёл: Эмч хүн өргөсөн тангаргаа зөрчиж ажил хаях ёсгүй гэв 2024-02-29

БНСУ-ын Ерөнхийлөгчтэй Марк Цукерберг Сөүл хотноо өнөөдөр уулзжээ 2024-02-29