Баянзүрх дүүрэгт гарсан галын хэрэгт 119 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ

Баянзүрх дүүрэгт гарсан галын хэрэгт 119 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө ноцтой ослоос үүдсэн галын хэрэгт Улсын ерөнхий прокурорын газраас ажлын хэсэг байгуулжээ.

Тодруулбал, тус ажлын хэсэгт нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

Энэхүү галын улмаас  Онцгой байдлын гурван алба хаагчийн амь эрсэдсэн. Үүнээс гадна түлэгдэж, бэртсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас нэг иргэн нас барсан. Мөн 63 айлын орон сууц, 30 иргэний автомашин болон зарим объект түймэрт өртөөд байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.