Шуурхай ажлын хэсгүүд авто замын зорчих хэсгийн цас, мөсийг цэвэрлэж байна
2024 оны хоёрдугаар сарын 18-ны 14:55 цагийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун, авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлуудыг хийж байна. Үүнд:
А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 0-17 км; 22-29 км хооронд зорчих хэсэг дээрх шуурсан цасыг ачигчаар А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 250-272 км-ын хооронд зорчих хэсэг дээрх шуурсан ачигчаар тус тус цэвэрлэх ажлыг “Дундговь авто зам” ХХК-ийн шуурхай ажлын хэсэг Ита-1, ХАБЭА-н ажилтан-1, Ачигч-3, Замчин-4, жолооч-3, үйлчилгээний машин-3 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн 285-290-р км-т “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн Шуурхай ажлын хэсэг хашлаганы ёроолын цас гараар цэвэрлэх ажил хийгдэж байна.
А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цас орж хүчтэй цасан шуурга шуурч зорчих хэсэгт их хэмжээний цас тогтсонг автогрейдер, ачигч, цас буудагчаар цасыг 24 цагийн турш ажиллаж байна. Өнөөдөр 50-164 км-ын хооронд автогрейдер, ачигч, цас буудагч зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг зам хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг ажиллаж байна. Мөн А25 дугаартай Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн халтиргаан дээр бодис цацах ажил хийгдсэн байна.
А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш замын ПК 0-32.3кмт зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг цас хусагч машинаар цэвэрлэх, бодис цацах ажлыг “Төв АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг хийж байна.
А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замын 115-117км-т 91-92 км-т зорчих хэсэгт цас мөс хайлуулах давс бодиос цацах ажил хийгдэж байна. Мөн “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг 45-65 км-т цас цэвэрлэж байна.
А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын ПК 445-460 км-т авто замын зорчих хэсэгт тогтсон цасыг арилгах ажлыг гүйцэтгэж байна. “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг Ковш-1, Кран-1, Үйлчилгээний машин-3, ИТА-3, замчин-3, жолооч-2, механизмчин-2 ажиллаж байна.
А0101 Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 42-74 км т хөвөө болон зорчих хэсэгт шуурсан цасыг МаЗ машинаар түрэх хусах давс цацах мөн гараар давс хайрган хольц цацах ажлыг “Налайх АЗЗА” ТӨХК- ийн шуурхай ажлын хэсэг Үйлчилгээний машин-2 ИТА-1 Жолооч-2 Замчин-3 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн 310-332 км-т зам хариуцагч “Булган АЗЗА” ТӨХК-ийн автогрейдэр цас хусах ажил хийж байна.
А0306 дугаартай Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлийн Улаанбайшинт, Өлгийгээс 94-99.3 км-т замын үзлэг хийж, замын нарийссан хэсгүүдийг 02.19ний өдрөөс эхлэн өргөсгөж цэвэрлэхээр төлөвлөн, машин механизмуудыг, шатах тослох материалаар цэнэглэн бэлтгэл ханган ажиллаж байна. /“Жол” ХХК/
А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын дагуу зорчих хэсэгт тогтсон цасыг Автогрейдэрээр хусаж цэвэрлэх ажил хийгдэж дууслаа. 178-234 км-т зам хариуцагч “Дорнод авто зам” ХК-ийн 123-ын шуурхай ажлын хэсэг ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.