ГССҮТ-ийн эмч нар шагайн хиймэл үе солих мэс заслыг нэвтрүүллээ
ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд шагайн хиймэл үе солих мэс засал эмчилгээг эх орондоо амжилттай нутагшууллаа.
Тус төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Ш.Баасансүрэнгээр ахлуулсан, тасгийн эрхлэгч Б.Баатаржав, Г.Бадамгарав нарын мэс заслын баг бүрэлдэхүүн шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг хийж, орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг тусламж үйлчилгээнд бүрэн нэвтрүүлээд байна.
Тус тасгийн хамт олон 2022 оны 11 дүгээр сард БНСУ-ын “Йонсей Гунвоо” эмнэлгийн захирал Ю Хён Пак болон бусад эмч, мэргэжилтнүүдтэй хамтран Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг хийсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сараас энэхүү мэс засал эмчилгээг бие даан амжилттай хийж буй юм.
Шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг Монголд нутагшуулснаар энэ төрлийн шалтгаант өвчлөл, зовиураар шаналж буй иргэд үйлчлүүлэгчид олон улсын стандартыг хангасан тусламж үйлчилгээг эх орондоо, бага зардлаар илүү хялбар, чанар хүртээмжтэй авах, амьдралын чанараа дээшлүүлэх зэрэг таатай боломж бүрдэж байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.