УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсгол хийнэ

УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсгол хийнэ

“Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвт нийтийн өргөдлийг долоо хоногийн хугацаанд 100167 иргэн дэмжсэн. Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна. Мөн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулж, анхны хуралдааныг хийв.

Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, нийгэмд олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон. Тухайлбал, зөвхөн нэг иргэн 20-30 газар өмчилчихсөн тохиолдол цөөнгүй байна.

Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Отог нэрээр улсын тусгай хамгаалалттай бүсэд хаус хороолол босгох нь хэвийн үзэгдэл болжээ.

Дэд ажлын хэсэг гуравдугаар сарын 15-ны дотор холбогдох мэдээллүүдийг нягталж, дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэгт ирүүлнэ.

Улсын Их Хурал 2024 оны тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсголыг зохион байгуулах чиглэлийг өглөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАС ОРЖ ТОМООХОН ГОЛЫН ХӨНДИЙД ШӨНӨДӨӨ -43-48 ГРАДУС ХҮРЧ ХҮЙТЭРНЭ 2024-02-20

Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад УБТЗ “ХНН” 500 сая төгрөг хандивлав 2024-02-20

Г.Занданшатар: Татварын бодлогын цогц шинэчлэл нь дотоодын үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжихэд чиглэх ёстой 2024-02-20

БНСУ-ын Умард Чүнчон мужийн ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2024-02-21

НӨАТ-ын урамшууллыг баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар нэмэгдүүлэн олгоно 2024-02-21

УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсгол хийнэ 2024-02-21

Ерөнхий сайд зудын дараах малчдын амьдралд онцгой анхаарахаа илэрхийллээ 2024-02-22

Уран нугараач С.Оюун-Эрдэнэ Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. 2024-02-22

БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах хөтөлбөрт хамрагдана 2024-02-22

УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, санал солилцлоо 2024-02-22

Х.Нямбаатар: “Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдсэн баримтыг ил болгоно 2024-02-24