Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад УБТЗ “ХНН” 500 сая төгрөг хандивлав

Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад УБТЗ “ХНН” 500 сая төгрөг хандивлав

Улс орны хэмжээнд нүүрлээд буй зудын гамшигт өртсөн малчин түмэн, мал сүргээ хамгаалахад туслах аянд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ “ХНН”/ нэгдэж 500 сая төгрөг хандивлав. Хандив гардуулах ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. 
Уулзалтад ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяр, Улсын нөөцийн газрын дарга хурандаа Ч.Цогбаяр нар байлцаж, УБТЗ “ХНН”-ийн нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд, удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогт, хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга Б.Гантөмөр нар хүрэлцэн ирж оролцов. 
ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, зургаан аймгийн 23 суманд төмөр буюу шилэн, 17 аймгийн 89 сум цагаан зудтай, 82 сум зудархуу байдалтай, монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Төмөр болон шилэн зуд хавсарсан нь эрсдэл ихээр үүсгэж байна. Зам харгуй нээж малчдад төрийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулж байгаа зэргээр үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулав. Мөн хаваржилт цаашид ч хүндэрч болзошгүй энэ үед Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа төмөр замчид санаачилга гарган малчдадаа тусалж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хандивыг хууль, журмын дагуу хүлээн авч зарцуулалтыг шилэн дансаар нээлттэй мэдээлнэ гэлээ.
УБТЗ “ХНН”-ийн төлөөлөл, үндэсний эрх ашиг хөндөгдөхүйц хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж мал, малчин зутарч байгаа энэ цаг үед иргэн, байгууллага бүрийн оролцоо чухал байгааг онцолж хандивын аянд нэгдэхийг уриалав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ӨВ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ БУЦААН АВЧРАВ 2024-02-19

Г.Занданшатар: Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ 2024-02-19

Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл нийлүүлж, Адаацаг сумын ЭМТ-д автомашин шийдвэрлэлээ 2024-02-19

Энэ өвөл 1975 оноос хойш ороогүй, хамгийн их цас унажээ. 2024-02-20

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАС ОРЖ ТОМООХОН ГОЛЫН ХӨНДИЙД ШӨНӨДӨӨ -43-48 ГРАДУС ХҮРЧ ХҮЙТЭРНЭ 2024-02-20

Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад УБТЗ “ХНН” 500 сая төгрөг хандивлав 2024-02-20

Г.Занданшатар: Татварын бодлогын цогц шинэчлэл нь дотоодын үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжихэд чиглэх ёстой 2024-02-20

БНСУ-ын Умард Чүнчон мужийн ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2024-02-21

НӨАТ-ын урамшууллыг баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар нэмэгдүүлэн олгоно 2024-02-21

УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсгол хийнэ 2024-02-21

Ерөнхий сайд зудын дараах малчдын амьдралд онцгой анхаарахаа илэрхийллээ 2024-02-22