НӨАТ-ын урамшууллыг баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар нэмэгдүүлэн олгоно
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдаж байна. НӨАТ-ын урамшууллын 2024 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг өнөөдөр буюу 2 дугаар сарын 21-ний 13.00 цагт И-баримт аппликейшн болон “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулж байна.
Урамшуулалд хамрагдах иргэд 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн байх юм.
Нэмж мэдээлэхэд, сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлдэг болжээ.
Сугалааны урамшуулалд:
-
3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
-
4 орон таарвал /40,000-100,000/
-
5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
-
6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
-
7 орон таарвал /500,000- 10 сая/
-
8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.