Улаанбаатар–Бусан чиглэлд долоо хоногт 9 удаагийн давтамжтай нислэг үйлдэнэ.

Улаанбаатар–Бусан чиглэлд долоо хоногт 9 удаагийн давтамжтай нислэг үйлдэнэ.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Агаарын тээврийн удирдах байгууллагуудын төлөөлөгчид хоёр улс хоорондын Агаарын харилцааны тухай уулзалт хэлэлцээ БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд боллоо.

Уулзалт хэлэлцээний үр дүнд Монгол Улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Улаанбаатар–Бусан чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногийн 9 удаагийн давтамжтай нислэг үйлдэх мөн Инчеон, Гимпо, Бусан зэрэг хотуудаас бусад БНСУ-ын газар нутаг дээрх орон нутгийн 5 чиглэлд суудлын хязгаарлалтгүй, долоо хоногийн нийт 15 удаагийн давтамжтай нислэг үйлдэх боломжтой боллоо.

Мөн хоёр улсын агаарын тээврийн удирдах байгууллагуудын хооронд өмнө хийгдсэн уулзалтуудаар Монгол–Солонгос хоорондын нислэгийн давтамж, суудлын багтаамжтай уяж тооцдог байсныг халж, Улаанбаатар–Сөүлээс бусад чиглэлд дан давтамжаар тооцох нөхцөлийг бүрдүүлснээр Монгол–Солонгосын хоорондох агаарын хэлэлцээр илүү нээлттэй болж, хоёр улсын хоорондын эдийн засаг, аялал жуулчлалын түншлэлд өндөр ач холбогдол үзүүлэхээр байна.

Монгол Улсын төлөөлөгчдийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгчдийг Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Шим Жиёон ахлан ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”, Зам, тээврийн хөгжлийн яам “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг жил” болгон зарласны хүрээнд энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Баян-Өндөр сумийн нэрэмжит барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ 2024-02-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт өнөөдөр ажиллаж байна. 2024-02-26

Улсын онцгой комиссоос үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ 2024-02-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарь-Эх орчмын иргэдтэй уулзаж байна 2024-02-26

Малчдад хүнс, шаарлагатай эм тариа, эмнэлгийн багцыг хүргүүлж байна. 2024-02-26

Улаанбаатар–Бусан чиглэлд долоо хоногт 9 удаагийн давтамжтай нислэг үйлдэнэ. 2024-02-27

Гурваас дээш жил техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна 2024-02-27

УОК, ОБЕГ-аас зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 2024-02-27

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улс дахь албан ёсны айлчлал хийж байна. 2024-02-27

БНСУ-д агаарын бохирдлыг бууруулах шинэ технологийн талаар сургалтад хамрагдлаа 2024-02-27

ГССҮТ, УБТЗ-ын эмнэлэгтэй хамтарч ажиллана. 2024-02-27