Гурваас дээш жил техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

Гурваас дээш жил техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой байдаг. 

Хэрвээ таны тээврийн хэрэгсэл гурав ба түүнээс дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд үзлэгтээ орохыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөлөө.

Учир нь, Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд бүртгэлийн байгууллагаас хасах ажил зохион байгуулах гэж байна. Тодруулбал, гурваас дээш жил техникийн үзлэг хийлгээгүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах бөгөөд энэ нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болж байна гэсэн үг.

Техникийн үзлэгт ороход суудлын машин 22000, ачаа, автобус, механизм 33000, мотоцикл, чиргүүл 11000 төгрөгийн үнэтэй байна.
Техникийн хяналтын үзлэгтээ цаг тухай бүрд нь хамрагдаж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, өөрийгөө болон бусдыг зам тээврийн гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтойг Авто тээврийн үнэдэсний үндэсний төвөөс анхааруулав. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт өнөөдөр ажиллаж байна. 2024-02-26

Улсын онцгой комиссоос үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ 2024-02-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарь-Эх орчмын иргэдтэй уулзаж байна 2024-02-26

Малчдад хүнс, шаарлагатай эм тариа, эмнэлгийн багцыг хүргүүлж байна. 2024-02-26

Улаанбаатар–Бусан чиглэлд долоо хоногт 9 удаагийн давтамжтай нислэг үйлдэнэ. 2024-02-27

Гурваас дээш жил техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна 2024-02-27

УОК, ОБЕГ-аас зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 2024-02-27

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улс дахь албан ёсны айлчлал хийж байна. 2024-02-27

БНСУ-д агаарын бохирдлыг бууруулах шинэ технологийн талаар сургалтад хамрагдлаа 2024-02-27

ГССҮТ, УБТЗ-ын эмнэлэгтэй хамтарч ажиллана. 2024-02-27

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо Эмийн хяналтын лабораторид ажиллав 2024-02-28