ГССҮТ, УБТЗ-ын эмнэлэгтэй хамтарч ажиллана.

ГССҮТ, УБТЗ-ын эмнэлэгтэй хамтарч ажиллана.

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн удирдлагууд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд УБТЗ-ын төв эмнэлэгт үзүүлж буй гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд нь сургаж чадавхижуулах, хамтарсан үзлэг оношлогоог зохион байгуулах болон осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг дээшлүүлэх зэрэг олон талын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Түүнчлэн телемедицин буюу цахим зөвлөн туслах үйлчилгээгээр дамжуулан гэмтлийн шалтгаантай болон биеийн байдал хүнд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар тодорхой хуваарийн дагуу тус эмнэлэгт хамтран ажиллана.

Уг үйл ажиллагаа нь “УБТЗ” ХНН-ийн ажилтан, албан хаагчид төдийгүй тэдний ар гэрийнхэнд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатар–Бусан чиглэлд долоо хоногт 9 удаагийн давтамжтай нислэг үйлдэнэ. 2024-02-27

Гурваас дээш жил техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна 2024-02-27

УОК, ОБЕГ-аас зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 2024-02-27

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улс дахь албан ёсны айлчлал хийж байна. 2024-02-27

БНСУ-д агаарын бохирдлыг бууруулах шинэ технологийн талаар сургалтад хамрагдлаа 2024-02-27

ГССҮТ, УБТЗ-ын эмнэлэгтэй хамтарч ажиллана. 2024-02-27

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо Эмийн хяналтын лабораторид ажиллав 2024-02-28

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.  2024-02-28

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүллээ 2024-02-28

Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2024-02-28

Д.Амарбаясгалан: Малчдын зээлийн хүү болон үндсэн төлөлтийг нэг жилээр хойшлуулна 2024-02-28