Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүлжээ

Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажил зохион байгуулж, тус аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутагт дэвсгэрт болох “35-ын ам”, “Их алт”, “Хэрээн гол” гэх газруудын 5 байршилд, 35 этгээд бүлэг зохион байгуулалтад орж, хууль бусаар ашигт малтмал хайж, олборлож байсан үйлдлийг илрүүлэн, байгаль экологид учирсан хохирлын үнэлгээг газар дээр нь хийлгэж, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан экскаватор 7, алт угаах төхөөрөмж 4, зил 131 автомашин 1-ийг тус тус битүүмжлэн, эвдэгдсэн талбайд хэргийн газрын үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн дээрх тосгоны төвөөс 85км зайд байрлах “Хүнгүйч”, “Толгойт”, “Агуйт”, “Ахьт”, “Залт”, “Хэрээн гол”, “Их алт”, “35-ын ам” гэх газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ой модон дунд нууж, байршуулсан эзэмшигч тодорхойгүй 35 техник, хэрэгслийн эзэн холбогдогчийг олж тогтоон Бугант тосгоны төвд татан байрлуулж, орон нутгийн төр захиргааны болон хуулийн байгууллагад хүлээлгэн өглөө. 

Дээрх хяналт шалгалт нь тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор  хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй бүс нутагт цаг агаарын хүнд нөхцөлд явагдсан бөгөөд техник технологийн дэвшил болох дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй төхөөрөмж буюу дроныг ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлогч гэмт этгээдүүд, тэдгээрийн ашиглаж байсан техник хэрэгслүүдийг олж тогтоосноор энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон үр дүнтэй ажил боллоо.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гурван өдөр дараалан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан болно. 2024-03-01

Метроны цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн станцаас нийлүүлнэ 2024-03-01

Гуравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь 2024-03-04

БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газраас малчдад хандив илгээжээ 2024-03-04

Улсын Аварга О.Хангай: Алдарт эхийн одонгоо авч чадаагүй гэр бүлийнхээ бяцхан түүхээс хуваалцъя. 2024-03-04

Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүлжээ 2024-03-04

Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ 2024-03-05

Бүргэдийн баяр энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болно. 2024-03-05

Орон сууцны үнэ 9.3 хувиар нэмэгджээ 2024-03-05

Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх ээлжит уулзалтаа Ерөнхий сайд Дамбадаржаад хийлээ 2024-03-05

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө бүгд хамтран зүтгэхийг уриалав 2024-03-05