Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн барилдаанд улсын начин Л.Отгонбаатар түрүүллээ

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн барилдаанд улсын начин Л.Отгонбаатар түрүүллээ

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл соёмбо сонингийн 100 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Сүлд” спорт хороо, УСУГ, “Агро нэгтгэл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Отгонбаатар түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, "Степ Гоулд" ХХК, “Цагаан сор” ХХК, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар үзүүрлэв.

Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.

Наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Батжаргал, Б.Түмэндэмбэрэл, аймгийн заан Г.Мөнхбаяр нар үлдэв.

Гуравдугаар сарын 19-ний мягмар гарагт 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаантай. Шагналын сан өндөртэй тус барилдааны түрүү бөх “Соната-9” маркийн автомашин гардана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 2024-03-16

Нийт нутгаар зам, даваа саадгүй байна 2024-03-16

Эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ 2024-03-17

СХД-ийн 8-р хорооны иргэд газраа орон сууцаар солих боломжтой.  2024-03-17

Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газраас манай улсад 8 500 тонн хүчит тэжээлийн дэмжлэг үзүүллээ 2024-03-18

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн барилдаанд улсын начин Л.Отгонбаатар түрүүллээ 2024-03-18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол цэргийн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв 2024-03-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа 2024-03-18

Дэлхийн дийлэнх улс орон цэргийн баярыг тэмдэглэдэг. 2024-03-18

Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна. 2024-03-18

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Япон, Хятад, Солонгос улс саналаа ирүүлсэн байна.  2024-03-18