Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Япон, Хятад, Солонгос улс саналаа ирүүлсэн байна. 

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Япон, Хятад, Солонгос улс саналаа ирүүлсэн байна. 

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй.

Энэ хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр НХААГ/20240103208 дугаартай нэгдүгээр үе шатны шалгаруулалтыг зарласан байдаг. Тэгвэл нэгдүгээр шатны тендер шалгаруулалтыг өнөөдрийн 11:00 цагаар хаалаа.

Нэгдүгээр шатанд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан Япон, Хятад, Солонгос, Монголын 20 компани саналаа ирүүлсэн байна. Уг компаниудын техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендерт оролцсон этгээдэд хүргүүлснээр хоёрдугаар дугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэх юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн барилдаанд улсын начин Л.Отгонбаатар түрүүллээ 2024-03-18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол цэргийн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв 2024-03-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа 2024-03-18

Дэлхийн дийлэнх улс орон цэргийн баярыг тэмдэглэдэг. 2024-03-18

Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна. 2024-03-18

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Япон, Хятад, Солонгос улс саналаа ирүүлсэн байна.  2024-03-18

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа 2024-03-19

Гадаад валютын нөөц өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрсэн. 2024-03-19

МУГТ Э.Цэндбаатар уучлалт гуйж, олимпын эрхийн тэмцээнд оролцох хүсэлт гаргажээ. 2024-03-19

Монголд анх удаа тэнэгч мэдрэлийг өдөөх мэс засал хийжээ 2024-03-19

Х.Нямбаатар: Газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. 2024-03-19