“1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн болсон
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашиг хэзээ олгогдох нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.
Тэгвэл тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Тэрбээр “1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн болсон. Аудитын байгууллагаар бүх тайланг оруулж эцэслэсэн. 2023 оны ногдол ашиг буюу нэг хүнд ногдох 250 гаруй мянган төгрөг энэ долоо хоногт иргэдийн дансанд орно” гэв.
Түүний хэлснээр хувьцааны ногдол ашигийг маргаашаас эхлэх иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөжээ. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн буюу шинээр хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний дансанд орох юм байна.
Монгол Улсын 2.5 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашгийг хуваарилах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.