БНСУ,Япон, АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ

БНСУ,Япон, АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ

Хятад, Умард Солонгосыг тогтоон барих хүчээ бэхжүүлэх зорилгоор Япон, АНУ, Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчнүүд Зүүн Хятадын тэнгист хамтарсан сургуулилалт хийлээ гэж Японы Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин баасан гарагт мэдэгджээ.

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийхээр АНУ-д айлчилж буй энэ үед цөмийн хөдөлгүүрт "Теодор Рузвельт" тэргүүтэй хөлөг онгоц оролцсон сургуулилалтыг пүрэв гаргаас эхлэн хоёр өдрийн хугацаанд хийжээ. 

Гурван орны хувьд Бээжин нэгдүгээр сараас далай тэнгисийн ажиллагаагаа эрчимжүүлж байгаа Зүүн Хятадын тэнгист хийсэн анхны гурван талт сургуулилалт энэ болж байна. Түүнчлэн Пёньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүд ч мөн бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн томоохон асуудал хэвээр байна. 

Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний мэдээлснээр, шумбагч онгоцыг эсэргүүцэх сургуулилалт, эрэн хайх, аврах ажиллагаа зэрэг багтсан хамтарсан сургуульд Японы "Ариаке" ангиллын эскадрын мина тээгч онгоц, Өмнөд Солонгосын "Сеоаэ Рю Сон Рёнг" ангиллын эскадрын мина тээгч онгоц оролцжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д парламентын сонгууль эхэллээ. 2024-04-10

БНСУ-д сонгуулиар Ардчилсан нам болон эвссэн намууд парламентад олонхын суудлыг авах төлөвтэй байна 2024-04-10

БНСУ-ын парламентын сонгуулиар Ардчилсан нам олонх болжээ. 2024-04-11

БНСУ, БНХАУ, Японы дээд түвшний уулзалт болж магадгүй 2024-04-11

БНСУ-ын нэгэн зочид буудалд 4 хүн нас барсан хэрэг гарчээ. 2024-04-12

БНСУ,Япон, АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ 2024-04-14

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах болсон иргэдийг сургалтанд хамруулжээ. 2024-04-15

БНАСАУ цэргийн тагнуулын хоёр дахь хиймэл дагуулаа хөөргөхөд бэлтгэж дуусжээ 2024-04-17

БНСУ-аас 2024 оны эхний улиралд 387 монгол иргэн нутаг буцаагджээ 2024-04-17

Монголын баг шайбтай хоккейн ДАШТ-ний “D” дивизионы аварга боллоо 2024-04-20

Солонгос улс Хан мөрөн дээр оффис, зочид буудал, усан спортын байгууламжууд барина 2024-04-24