БНАСАУ цэргийн тагнуулын хоёр дахь хиймэл дагуулаа хөөргөхөд бэлтгэж дуусжээ
“Умард Солонгос улс цэргийн тагнуулын хоёр дахь хиймэл дагуулаа хөөргөхөд бэлэн болсон байх магадлалтай. Газар дээрх техник үйл явцаас харвал энэ долоо хоногт багтан хөөргөж мэдэх юм” гэж Өмнөд Солонгосын "Ёнхап" агентлаг Засгийн газрынхаа эх сурвалжуудад түшиглэн уламжилсан байна. БНСУ болон АНУ-ын албаныхны хамтарсан тандалт ажиглалтын тайланд ингэж дурдсан байгаа юм байна.
Умард Солонгос улсыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсний ойн өдөр буюу өчигдөр хөөргөж магадгүй гэж тооцогдож байсан хиймэл дагуулыг хөөргөх нь хойшилсон байж магадгүй байгааг Өмнөд Солонгосын БХ-ын сайд Шин Вон Сик өчигдөр KBS телевизэд мэдээлэл хийхдээ хэлсэн байна.
Техникийн шалтгаанаар хойшилсон байж магадгүй байгаа энэ хиймэл дагуулаа Пхеньян энэ 7 хоногт эсвэл энэ сард багтааж хөөргөх болов уу гэж өмнөдийн сайд мөн ярьжээ.
Умард Солонгосын баруун хойд бүс дэх Тончан-ри хөөргөлтийн шинэ полигонд явагдаж байгаа энэ бэлтгэл ажлаас харвал Умард Солонгос улсын түүхэн гол чухал тэмдэглэлт ойн өдөр буюу өчигдөр тохиосон Умардын анхны удирдагч Ким Ир Сений төрсөн өдрөөр хөөргөж мэдэх юм гэдэг байр суурийг өмнөдийн БХ-ын сайд өмнө нь илэрхийлж байсан.
Пхеньян цэргийн тагнуулын “Маллигён-1” хиймэл дагуулынхаа эхнийхийг өнгөрсөн оны 11 дүгээр сард хөөргөсөн, энэ онд дахиад гурван ийм пуужин хөөргөх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ дараа мэдэгдсэн. Умард Солонгосыг ийнхүү цэргийн тагнуулын хиймэл дагуул хөгжүүлж байгаатай зэрэгцэн Өмнөд Солонгос мөн адил зориулалтын хиймэл дагуулыг өнгөрсөн оны 12 дугаар сард анхныхыгаа, удаахыг нь сая дөрөвдүгээр сарын 8-нд Америкийн Калифорни дахь сансрын төвөөс хөөргөж, нэг үгээр хоёр Солонгос хоорондоо энэ чиглэлд бие биеэсээ өрсөхөөр шамдаж байгааг ажиглагчид тэмдэглэж байна.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд мэндэлснийх нь 112 жилийн ой тохиож байгаасон Умард Солонгосын анхны удирдагч Ким Ир Сений төрсөн өдрийг үндэсний хэмжээний гол томоохон баяр ёслолд тооцдог уламжлалтай. Өнгөрсөн ням гарагт нийслэл Пхеньянд баяр ёслолын өргөн арга хэмжээ болжээ.
Үүний зэрэгцээ умардын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төр улсаа үндэслэгч Ким Ир Сений төрсөн өдрийг өмнөх шигээ Нарны баяр гэж нэрлэлгүй, 4 сарын баяр эсвэл хаврын баяр гэж голдуу ярьж бичих болсныг Өмнөд Солонгосын хэвлэлүүд дурджээ.
Эх сурвалж

Эх сурвалж https://www.mnb.mn/i/310192
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.