Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олжээ

Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олжээ

Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олж, цас шаварт суусан 10 иргэнийг аюулгүй болгосон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад,Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан суманд нийт 9 иргэн төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, 9 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангай аймгийн Хужирт, Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас, шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэнийг аюулгүй болгожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс түр зогсооно 2024-04-12

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2024-04-12

“Жет Скүүтэр” компани 6000 ширхэг цахилгаан скүүтэр хэрэглээнд нэвтрүүлэхээр нээлтээ хийлээ. 2024-04-12

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой 2024-04-12

Өмнөговь аймагт 3,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2024-04-14

Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олжээ 2024-04-14

Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашаа, хайсыг буулгалаа 2024-04-14

Өнөө шөнө салхи шуургатай тул болгоомжтой зорчихыг анхааруулав 2024-04-14

“Алтан цом”-ын төлөөх шигшээ найман багийн барилдаан өнөөдөр эхэлнэ. 2024-04-15

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах нээлттэй сонсгол өнөөдрөөс эхэлнэ 2024-04-15

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив 2024-04-15