Цас орж цасан болон шороон шуурга шуурна

Цас орж цасан болон шороон шуурга шуурна
Маргааш дөрөвдүгээр сарын 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Мөн дөрөвдүгээр сарын 20-нд баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын баруун болон хойд хэсгээр, 21, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан гол зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -6-11 градус хүйтэн байх нь.
Тиймээс иргэд, малчид цаг агаарын нөхцөл байдалд тохируулан эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, салхи шуургатай үед гал түймрийн аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.