Нийслэлийн цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.
Өчигдөр /2024.04.17/ 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 8 хүүхдийг мөргөсөн харамсалтай осол бүртгэгдсэн. Тус ослын нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг " Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Хайлааст орчимд хоёр суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас явган зорчигчид гэмтсэн ноцтой ослын мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан, нөхцөлийг тодруулж, үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тодруулбал, бага насны хүүхэд болон настай хүн мөргүүлж, 16 настай охин газар дээрээ амиа алдсан. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тогтоох, ямар асуудлаас болж осол гарсан зэргийг хуулийн хүрээнд шуурхай илрүүлэхээр ажиллаж байна. Хааз, тоормозоо андуурч гишгэсэн эсэх асуудал шалгалтын явцад тогтоогдоно. Машины жолооч эмэгтэй байсан бөгөөд эрүүл байсан.
2024 оны гуравдугаар сарын байдлаар 149 хүүхэд зам тээврийн осолд өртөж нас барсан гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.