Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна

Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралджээ.

Тус хуралдаанаар Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан байна. Сүүлийн шатанд “Скин” энтертайментын Б.Анар, “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал нар тунаж үлдсэн юм.

Тэгвэл шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх түүхтэй хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар Ц.Батнайрамдалыг наадмын найруулагчаар сонголоо. Тиймээс энэ жилийн наадмын нээлт Ц.Батнайрамдал найруулагчийн боловсруулсан “Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдвийн хүрээнд болох аж.

Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлжээ. Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон бол Ц. Батнайрамдал 2.9 тэрбумаар наадмын нээлт, хаалтыг хийх төсөв оруулж ирсэн байна.  

Түүний хувьд 2014-2018 онд Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Мөн 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаадад байгаа иргэд 2024 оны 6-р сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд саналаа өгнө. 2024-04-17

Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийнхныг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө 2024-04-18

Цас орж цасан болон шороон шуурга шуурна 2024-04-18

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2024-04-18

Монгол, Германы хооронд авто тээвэр хийх нөхцөл бүрджээ 2024-04-18

Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна 2024-04-18

Нийслэлийн цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө. 2024-04-18

Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл өмчлөлдөө бүрэн авах асуудлыг хэлэлцэж байна. 2024-04-18

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ 2024-04-18

БНСУ-ын  Хааны их сургууль хамтын ажиллагааны 6 талт санамж бичиг байгууллаа. 2024-04-18

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 2024-04-18