Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.

Бараалхалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйлд суурилсан Монгол, Британийн харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх баримт бичиг байгуулсныг сайшааж, Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Британитай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүүхэд, залууст эх оронч үзэл, өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-04-26

ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2024-04-27

2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг хүлээн авч байна. 2024-04-27

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 2024-04-27

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 27, 28-нд үргэлжилнэ. 2024-04-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 2024-04-27

Говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орно 2024-04-28

Монгол Улсад генерал цол бий болсны 80 жилийн ой тохиож байна 2024-04-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ 2024-04-28

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өмгөөлөгч Д.Батбаярын талаар мэдээлэл өглөө 2024-04-29

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо 2024-04-29