Говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орно

Говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орно

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, нутгийн баруун өмнөд болон төвийн аймгуудын өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орж шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж шороон шуургатай.

Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр өнөөдөр нойтон цас, цас үргэлжлэн орж цасаар шуурна. Мөн нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай гэж Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэд, тээвэрчдэд анхуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2024-04-27

2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг хүлээн авч байна. 2024-04-27

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 2024-04-27

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 27, 28-нд үргэлжилнэ. 2024-04-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 2024-04-27

Говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орно 2024-04-28

Монгол Улсад генерал цол бий болсны 80 жилийн ой тохиож байна 2024-04-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ 2024-04-28

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өмгөөлөгч Д.Батбаярын талаар мэдээлэл өглөө 2024-04-29

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо 2024-04-29

Тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь 2024-04-30