Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өмгөөлөгч Д.Батбаярын талаар мэдээлэл өглөө

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өмгөөлөгч Д.Батбаярын талаар мэдээлэл өглөө

Иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс өмгөөлөгч Г.Батбаярын талаар мэдээлэл өгч байна.

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хэвлэлийн хурлын эхэнд өмгөөлөгч Г.Батбаяр цаг бусаар нас барсанд эмгэнэл илэрхийлж нэг минут дуугүй зогсов. Тэд "Бидний дотны нөхөр өмгөөлөгч Г.Батбаяр бидний газар шороогоо хамгаалах тэмцэлд түших багана минь байж, хуульзүйн туслалцааг харамгүй хайрлаж байсан. Түүнийг цаг бусаар өнгөрсөнд ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлж байна. Өнөөдөр олон төрийн бус байгууллагад зарлал хүргэж, тэдний төлөөлөл хэвлэлийн хуралд оролцохоор ирлээ. Өмгөөлөгч Г.Батбаяр уул уурхай, газар шороогоо хамгаалах олон тэмцэлд манлайлан оролцож, эхлүүлсэн тэмцэлээ амжилтад хүргэхийн тулд мэдлэг чадвараа дайчилж ажилладаг байсан. Гадуур гараад байгаа цуу яриа шиг хүн байгаагүй" гэлээ.

Иргэний нийгмийн төлөөллийн хэлж буйгаар өмгөөлөгч Г.Батбаяр асар их хэмжээний дарамт шахалтад орсон байсан бөгөөд энэ талаараа тэдэнтэй хуваалцаж байсан гэнэ. Түүний үхэл улс төрийн аллага байж болзошгүй, үүнийг нуун дарагдуулж өнгөрөөж болохгүй гэдгийг иргэний нийгмийн төлөөлөл хэлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 27, 28-нд үргэлжилнэ. 2024-04-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 2024-04-27

Говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орно 2024-04-28

Монгол Улсад генерал цол бий болсны 80 жилийн ой тохиож байна 2024-04-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ 2024-04-28

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өмгөөлөгч Д.Батбаярын талаар мэдээлэл өглөө 2024-04-29

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо 2024-04-29

Тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь 2024-04-30

УБЦТС-ын баруун талын авто замыг хааж, засвар, шинэчлэлт хийнэ 2024-04-30

Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024-04-30

Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар НЦГ-аас мэдээлэл өгч байна. 2024-04-30