Сангийн сайд Б.Жавхлан: Банкны зээлийн шалгуур хангасан 10 мянган иргэн орон сууцтай болох боломж бүрдэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Банкны зээлийн шалгуур хангасан 10 мянган иргэн орон сууцтай болох боломж бүрдэж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан нь түүхэн шийдвэр боллоо хэмээн Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцлов.

Тэрбээр "Үндэсний баялгийн сан нь гурван сангаас буюу Ирээдүйн сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн үндсэн гурван сантай байна. Засгийн газрын өнөөдрийн тогтоол нь Хуримтлалын сантай холбоотой буюу 500 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгийг уг санд төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, өмнө нь 700 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд төвлөрүүлдэг байсан бол одоо 500 тэрбум төгрөг нэмэгдэхээр 1,2 их наяд төгрөг ипотекийн зээлийн эх үүсвэр болж өсөж байна. Одоогоор банкуудад 17 мянган иргэн дээрх төрлийн зээлд хамрагдахаар хүсэлт гаргаад буй. Хэрэв тэдгээр өргөдөл банкны шалгуурыг хангасан тохиолдолд 10 мянган иргэний хүсэлтийг барагдуулах боломж бүрдэж байна" гэв. 

Хуримтлалын сангийн хөрөнгийг бэлэн бус байдлаар орон сууц, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулахаар хуульчилсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-05-01

Тавдугаар сарын 12 ордын зурхай 2024-05-01

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2024-05-01

Тавдугаар сард зохион байгуулагдах бөхийн барилдааны хуваарь 2024-05-01

Нарны авто замыг хааж хэсэгчлэн засна 2024-05-01

Сангийн сайд Б.Жавхлан: Банкны зээлийн шалгуур хангасан 10 мянган иргэн орон сууцтай болох боломж бүрдэж байна. 2024-05-01

Д.Амарбаясгалан: Иргэн бүр хуримтлалын санд данстай болж, бичилт хийгдэнэ 2024-05-01

Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн этгээдийг албадан авчирлаа. 2024-05-01

Өнөөдрөөс Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомтыг гурав хоног хаана 2024-05-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-05-02

БНСУ, Япон улс руу 300 гаруй хүн хөдөлмөр эрхлэхээр зуучлуулжээ 2024-05-02