БНСУ, Япон улс руу 300 гаруй хүн хөдөлмөр эрхлэхээр зуучлуулжээ

БНСУ, Япон улс руу 300 гаруй хүн хөдөлмөр эрхлэхээр зуучлуулжээ

Манай улсаас энэ оны эхний улиралд хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр БНСУ руу 312, Япон улс руу 12, нийт 324 хүн зуучлуулжээ.

Энэ нь өмнөх улирлынхаас 62 (23.7 хувь) хүнээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн байна.

Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлуулсан иргэдийн 258 (79.6 хувь) нь эрэгтэй, 66 (20.4 хувь) нь эмэгтэй юм. Тэдний олонх нь буюу 34 хувь нь 25-29 насныхан байсан бол 40-44 насныхан 2.5 хувийг эзэлж байв.

Дээрх иргэдийн 260 (80.3 хувь) нь бүрэн дунд, 49 (15.1 хувь) нь бакалавр, дипломын, 11 (3.4 хувь) нь техник, мэргэжлийн, 2 (0.6 хувь) нь тусгай мэргэжлийн дунд боловсролтой бөгөөд 314 (96.9 хувь) хүн боловсруулах үйлдвэрлэл, 8 (2.5 хувь) нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн, нэг (0.3 хувь) нь барилга, нэг (0.3 хувь) нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барих, ан агнуурын салбарт ажил эрхлэх аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сангийн сайд Б.Жавхлан: Банкны зээлийн шалгуур хангасан 10 мянган иргэн орон сууцтай болох боломж бүрдэж байна. 2024-05-01

Д.Амарбаясгалан: Иргэн бүр хуримтлалын санд данстай болж, бичилт хийгдэнэ 2024-05-01

Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн этгээдийг албадан авчирлаа. 2024-05-01

Өнөөдрөөс Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомтыг гурав хоног хаана 2024-05-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-05-02

БНСУ, Япон улс руу 300 гаруй хүн хөдөлмөр эрхлэхээр зуучлуулжээ 2024-05-02

Эмийн үнэ, чанартай холбоотой асуудлаар 1164 албан тушаалтанд хамаарах баримтыг иргэдээс ирүүлжээ 2024-05-02

ЭМД-аар хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 83 эмнэлгүүдийн мэдээлэл 2024-05-03

Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 2024-05-03

Монгол Улсын аварга О.Хангай түрүүллээ. 2024-05-03

Татварын суурийг багасгах болон олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-05-05