Д.Амарбаясгалан: Иргэн бүр хуримтлалын санд данстай болж, бичилт хийгдэнэ

Д.Амарбаясгалан: Иргэн бүр хуримтлалын санд данстай болж, бичилт хийгдэнэ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг хэвлэлийнхэнд танилцуулах үеэрээ "Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор ирэх долоо хоногоос иргэн бүр Хуримтлалын санд данстай болох болзол хангагдаж байна" гэлээ.

Тэрбээр цааш ярихдаа "Үүнтэй холбогдуулж И-Монголиа цахим үйлчилгээний нэгдсэн порталд цэс нэмэх үүргийг Ерөнхий сайдаас Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад өгсөн. Ирэх долоо хоногт Төв банк, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сангийн яамны хамтарсан ажлын хүрээнд иргэн бүрд ногдож буй бэлэн бусаар зарцуулах мөнгөн дүнгийн хэмжээ тодорхой болно. 

Тус сангийн орлогын эх үүсвэрийг иргэдийн боловсрол, орон сууц, эрүүл мэндэд зарцуулахаар хуульд тусгасан. Шаардлагатай нарийвчилсан зохицуулалтыг Монгол банк болон арилжааны банкууд хийнэ. Өөрөөр хэлбэл, иргэн бүр дээр бичилт хийгдэнэ гэсэн үг" гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тавдугаар сарын 12 ордын зурхай 2024-05-01

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2024-05-01

Тавдугаар сард зохион байгуулагдах бөхийн барилдааны хуваарь 2024-05-01

Нарны авто замыг хааж хэсэгчлэн засна 2024-05-01

Сангийн сайд Б.Жавхлан: Банкны зээлийн шалгуур хангасан 10 мянган иргэн орон сууцтай болох боломж бүрдэж байна. 2024-05-01

Д.Амарбаясгалан: Иргэн бүр хуримтлалын санд данстай болж, бичилт хийгдэнэ 2024-05-01

Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн этгээдийг албадан авчирлаа. 2024-05-01

Өнөөдрөөс Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомтыг гурав хоног хаана 2024-05-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-05-02

БНСУ, Япон улс руу 300 гаруй хүн хөдөлмөр эрхлэхээр зуучлуулжээ 2024-05-02

Эмийн үнэ, чанартай холбоотой асуудлаар 1164 албан тушаалтанд хамаарах баримтыг иргэдээс ирүүлжээ 2024-05-02