2024 оны 5-р сарын 13-ны өдрийн 12 ордын зурхай

2024 оны 5-р сарын 13-ны өдрийн 12 ордын зурхай

Хонь: Таатай өдөр. Мэдээ мэдээллээс шинэ содон зүйлийг хүлээн авах, олон зүйлийн үнэн мөнийг таньж мэдэх эрмэлзэл дүүрэн байна. Сүүлийн үед гаргасан санал санаачилга тань эсвэл шинэ төлөвлөгөө, төсөл тань хэрэгжих сайхан боломж гарч ирэх бөгөөд энэ нь танд нэлээд их ашиг, үр дүнг авчрах болно гэдгийг одод сануулж байна. Групп, холбооны уулзалт тань амжилттай, шинэлэг санаа оноо ихтэй, таны амьдралын идэвхийг дээшлүүлж өгнө. 

Үхэр: Бүхий л салбарт эхэлсэн ажил төрөлд тань од гараг танд амжилтыг амлаж байна. Шийдэмгий, зоригтой байж өөрийн төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бүхий л хүч хөдөлмөрөө дайчил. Шинэ ажил хэрэг, үйл ажиллагааг эхлүүлэх, албан тушаал ахих, нэр хүндээ өргөж чадна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой томоохон худалдан авалт хийхэд тохиромжтой. Өдрийн ажилдаа нэлээд алжааснаа та мэдрэх болно. 

Ихэр: Итгэл эвдсэн, хууран мэхэлсэн нэгэнтэй нүүр тулах болно. Та хэн нэгний дотоод ертөнцөд нэвтэрч чадахгүйдээ гутарна. Энэ мэхлэлт таны хувьд нэлээд туршлага, хашир суулгах болно. Хувийн төлөвлөгөөгөө хэн хамаагүй хүнд дэлгээд байх шаардлагагүй. Ажил хэргийн хувьд хамтран ажилладаг хүнийхээ дэмжлэгтэйгээр өмнөө тавьсан ажлынхаа ард гарч чадна. 

Мэлхий: Болгоомжтой байх өдөр. Таагүй мэдээнээс болж тэр өдрийн сэтгэл санааг тавгүйтүүлэх эсвэл ойр дотнын хүмүүсийн харилцааг ахин нэг харах шаардлага гарна. Материаллаг байдал багасаж зардал их гарах бололтой. Тиймээс та өөрийн зардалдаа хэмнэлттэй хандахыг зөвлөж байна. Мөн оройдоо осол гэмтэлд орох, гал түймэр гарах, танихгүй хүнтэй маргалдан зодоон хийж ч болох юм. Хүмүүстэй харьцахдаа туйлын болгоомжтой байгаарай. Ойрын хүрээлж буй хүмүүс тань таныг хүндэлж хайрлах болно. Оройг гэр бүл, ойр дотнынхоо хүмүүстэйг өнгөрүүлээрэй. 

Арслан: Хүнд өдөр. Та өөрийгөө бусдаас тусгаарлаж, уруу дорой байдлыг үзүүлнэ. Энэ бие болоод сэтгэл санааны хямралаас гарах аргыг бодож аль болох хурдан хугацаанд хэвийн байдалдаа орохыг зөвлөж байна. Таныг амжилтад хүргэх боломжоос үлдэж хоцорч болохгүй. Ганцаараа бүхий л асуудлаа шийдвэрлэх гэж зүтгэсний хэрэггүй. Бусад хүмүүсийн тусламж дэмжлэгийг ав. 

Охин: Эрч хүчээ хадгалах өдөр. Энэ өдөр та оюун ухааны өндөр чадавх, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыг гайхшируулан олны анхаарлын төвд орж чадах болно. Гэхдээ тэсвэр тэвчээрийг ихээр шаардаж, мэдрэлийн системд муугаар нөлөөлж болох ажил хэргээс зайлсхийвэл зохистой. Төлөвлөсөн ажил тань танаас багагүй хэмжээний мөнгө хөрөнгө шаардах болно. Та саад тотгор, бэрхшээлтэй учирсан ч бүү бууж өг. 

Жинлүүр: Зөрчилтэй өдөр. Өнөөдөр та өөрийн амьдралын томоохон зорилгыг тодорхой болгож үүнээсээ болж ойр дотнынхонтойгоо зөрөлдөхөд хүрч магадгүй. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг зөвхөн танаас л шалтгаална. Танаас илүү их анхаарал болгоомжлолыг шаардах болно. Болох болохгүйн тэнцвэрт байдлыг бий болгож харилцан ярилцах шугамаар асуудлыг зохицуулах хэрэгтэй. Та өнөөдөр ертөнцийг өөр нүдээр харж чадна. 

Хилэнц: Өнөөдөр та шинэ санаа төсөл боловсруулж, орлогын шинэ эх үүсвэр олох боломж бололцоотой болно. Та сонин хачин зүйлсийг нээж олох гэж байгаа бол олны жишгийг дагах арга хэрэглээрэй. Аливаа асуудалд тэвчээртэй хандаж, таагүй сэтгэл хөдлөл бүү гарга. Бусдыг өөртөө татах чадвар өсөж, бүх асуудалд хариуцлагатай хандах хандлага тань саад бэрхшээлийг давж гарах боломжийг олгож, амжилтад хүрэх арга замыг тодорхойлж өгөх болно. 

Нум: Эрч хүчтэй өдөр. Таны өнөөдрийн ажил тань өмнөх өдрийн ажлын үр дүнгээс ихээхэн шалтгаалах болно. Та өнгөрсөндөө дүн шинжилгээ хийх, түүнийгээ нөхцөл байдалтайгаа уялдуулах томоохон ажил өрнүүлнэ. Бусад хүмүүсийн хувьд сэтгэлийн догдлолтой, шалгалтад орж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Танд атаархагч нэгний муу явуулгад өртөхгүй байхыг анхааруулж байна. 

Матар: Таатай өдөр. Таны сэтгэл санааны өөрчлөлтийн улмаас нэг зүйл дээр төвлөрч чадахгүй ийш тийш холбироход хүрнэ. Энэ нь таны ажилд шийдвэр гаргахад ихээхэн нөлөөлөх болно. Зарим тохиолдолд танд баяртай үйл явдал тохиолдож догдлуулах ч бас бүтэлгүйтэл ч давхар ирнэ. Энэ бүхэн өнөөдрийг туйлбаргүй байхад хүргэнэ. Та аль болох тайван амгалан байдлаар болж буй бүхий л зүйлд ханд. Энэ өдөр сэтгэлийн хөөрөл огтхон ч хэрэггүй гэдгийг сана. 

Хумх: Бүтэлгүй өдөр. Өнөөдөр таны өмнөө тавьсан зорилго тань алхам алхмаар биелэхийг харах болно. Бүхий л төлөвлөсөн ажил тань амжилттай бүтнэ. Бүсгүйчүүдийн бусдыг урхидах, өөртөө татах чадвар нэлээд өндөр байна. Гэвч тэдний эрчүүдэд тавих шаардлага өндөр, ихэмсэг байдлаас тэд үргэж мэдэх юм. Сэтгэлээ илчлэхээс ичих хэрэггүй. 

Загас: Эргэлзүүлсэн өдөр. Бодитой, амжилттай, бүтэмжтэй ажлаа л барьж ав. Тов тодорхой, ашиг муутай, бүтэл муутай цаг үрсэн ажлуудыг хийхгүй байсан нь дээр. Хий хоосон зүйлийн араас хөөцөлдөж хайран цагаа үрэхгүй байхыг анхааруулъя. Ажил мэргэжлийн хүрээнд томоохон асуудал үүсэх ч түүнийг ганцаараа үүрч шийдвэрлэх гэсний хэрэггүй. Энэ нь танд муу үр дагаврыг дагуулах болно. Өөрийн үйл хөдлөлдөө шүүмжлэлтэй хандаж алхам бүрээ хяна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.