БНСУ-д байгаа иргэн ээлжит сонгуулиар саналаа өгөх тухай

БНСУ-д байгаа иргэн ээлжит сонгуулиар саналаа өгөх тухай
БНСУ-д байгаа иргэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар саналаа хэрхэн өгөх вэ?
БНСУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн Та Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлээрэй.
Бүртгүүлэх хэлбэр:
Нэг. Цахимаар. election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөөд гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг emb.seoul2024@gmail.com цахим шуудангаар ирүүлэх.
Хоёр. Элчин сайдын яамны Консулын хэлтэст биечлэн ирж болно.
Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэл баталгаажсан бол:
2024 оны 6 дугаар сарын 20-23-ны 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.
Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс: Утас 010-9595-3464
Цахим шуудан emb.seoul2024@gmail.com

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.