УЛСЫН НАЧИН Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ ТҮРҮҮЛЛЭЭ

УЛСЫН НАЧИН Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ ТҮРҮҮЛЛЭЭ
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Жем интэрнэшнл" ХХК, "Даян" дэвжээний бөх, МУГТ, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Булган хангайн хөгжлийн төлөө сан", "Булганхангай" дэвжээний бөх, улсын начин Х.Цогтгэрэл, Булган аймгийн Сайхан сумын харьяат,"Булганхан" дэвжээний бөх, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.
Наймд улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Д.Амарсайхан, улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан Д.Алтанцоож нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан улсын заан Д.Амгаад МҮБХ болон нутгийн зөвлөл, удирдлага хамт олон, үе тэнгийн бөхчүүд, ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.
Дараагийн барилдаан ирэх долоо хоног буюу тавдугаар 16-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
17-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
ТАВДУГААР САРД МҮБХ-НООС ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБАН ЁСНЫ БАРИЛДААНЫ ХУВААРЬ
03-нд 13:00 цагаас
Ховд аймгийн Цэцэг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 барилдаан,
04-нд 13:00 цагаас
Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
05-нд 13:00 цагаас
“Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
10-нд 13:00 цагаас
Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
11-нд 13:00 цагаас
“Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
12-нд 13:00 цагаас
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
16-нд 11:00 цагаас
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
17-нд 13:00 цагаас
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
18-нд 13:00 цагаас
Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
19-нд 13:00 цагаас
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д байгаа иргэн ээлжит сонгуулиар саналаа өгөх тухай 2024-05-13

Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ. 2024-05-13

Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 2024-05-13

Бөөнцагаан нуур орчмын Байгалийн нөөц газрыг тусгай хамгаалалтад авлаа. 2024-05-13

Бага тойруугийн авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 2024-05-13

УЛСЫН НАЧИН Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ ТҮРҮҮЛЛЭЭ 2024-05-13

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2024-05-13

Монгол Улсын Сангийн сайдын санхүүгийн нэгдсэн тайлангийн дүгнэлт гарлаа 2024-05-13

ГИХГ: Дөрөвдүгээр сард 17961 иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ 2024-05-13

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив 2024-05-13

Н.Аз-Эрдэнэ сурагчдын шатрын дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ 2024-05-14