Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.

2024 оны 5 сарын 14-19-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.

Энэ сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ. 2024-05-13

Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 2024-05-13

Бөөнцагаан нуур орчмын Байгалийн нөөц газрыг тусгай хамгаалалтад авлаа. 2024-05-13

Бага тойруугийн авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 2024-05-13

УЛСЫН НАЧИН Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ ТҮРҮҮЛЛЭЭ 2024-05-13

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2024-05-13

Монгол Улсын Сангийн сайдын санхүүгийн нэгдсэн тайлангийн дүгнэлт гарлаа 2024-05-13

ГИХГ: Дөрөвдүгээр сард 17961 иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ 2024-05-13

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив 2024-05-13

Н.Аз-Эрдэнэ сурагчдын шатрын дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ 2024-05-14

“Ногоон автобус”-ны хэргийн талаарх Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголыг тавдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хийхээр товлолоо. 2024-05-14