Н.Аз-Эрдэнэ сурагчдын шатрын дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ

Н.Аз-Эрдэнэ сурагчдын шатрын дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Перу улсын  нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын ангилалын 3 төрөлд түрүүлж дэлхийн аварга болсон 7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ охинд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан баяр хүргэлээ.

Н.Аз-Эрдэнэ энэ жилийн Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө насанд өрсөлдсөн 40 гаруй хүүхдээс илүүрхэн “блиц”, “рапид”, “стандарт” төрлүүдээс аваргын алтан медалийг хүртжээ.

Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд 26 орны 1200 сурагч зургаан насны ангиллаар оюун ухаанаа уралдуулж, манай улсаас 11 шатарчин сурагч оролцсон.  Монгол Улсаа төлөөлөн оролцсон өсвөрийн шатарчдаас хөвгүүдийн ангилалд Б.Учрал найм хожиж, нэг ялагдан, аварга болсон бол U9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр зургаа хожин, хоёр тэнцэж, алтан медалиар энгэрээ мялаажээ. 

Харин U15 насны хөвгүүдийн ангилалд Н.Содбилэгт 7.5 оноогоор мөнгө, U13 насны охидын ангилалд Б.Буянхишиг, U11 насны охидын ангилалд М.Урангоо долоон оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна. Харин U9 насны хөвгүүдийн ангилалд өрсөлдсөн Б.Бат-Амгалан IV байрт шалгарчээ. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан улсынхаа нэрийг өндөрт өргөн амжилт үзүүлээд ирсэн өсвөрийн шатарчдын төлөөлөл Н.Аз-Эрдэнэ болон түүний аав, дасгалжуулагч Ч.Нямдаваад баяр хүргээд, дараа дараагийн тэмцээндээ илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөв. Ч.Нямдаваа Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Хөх монгол" шатрын клубт дасгалжуулагчаар ажилладаг. Тэрээр “Манай 3 хүүхэд бүгд шатрын спортоор хичээллэдэг. Аз-Эрдэнийн маань ах эгч хоёр улсын аваргын шагналтай. Мөн манай аймагт Аз-Эрдэнээс илүү авъяаслаг шатарчин хүүхдүүд олон бий” хэмээн ярьж байв.

Н.Аз-Эрдэнэ 4 настайгаасаа шатраар хичээллэсэн бөгөөд Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээнд найман удаа оролцож 3 алт, 2 хүрэл медалийн эзэн болж байжээ хэмээн БШУЯ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УЛСЫН НАЧИН Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ ТҮРҮҮЛЛЭЭ 2024-05-13

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2024-05-13

Монгол Улсын Сангийн сайдын санхүүгийн нэгдсэн тайлангийн дүгнэлт гарлаа 2024-05-13

ГИХГ: Дөрөвдүгээр сард 17961 иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ 2024-05-13

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив 2024-05-13

Н.Аз-Эрдэнэ сурагчдын шатрын дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ 2024-05-14

“Ногоон автобус”-ны хэргийн талаарх Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголыг тавдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хийхээр товлолоо. 2024-05-14

Эверестийг зорьсон Монголын уулчдыг эрэн хайж байна 2024-05-14

Г.Занданшатар: Шударга ёсыг тогтоох гол зэвсгийн нэг нь хиймэл оюун ухаан байх болно 2024-05-15

Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн ил тод, нээлттэй, хяналттай зохион байгуулахад бүх талаар хамтран ажиллахад бэлэн 2024-05-15

"Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. 2024-05-15