ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Хүндэтгэлийн арга хэмжээг 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Берн хотноо зохион байгуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Швейцарын Холбооны Улсын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, их дээд сургууль, Монголд элэгтэй швейцар иргэд, гадаад улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдууд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын төлөөлөл, эдгээр байгууллагад ажиллаж буй монгол иргэд, Швейцарт үйл ажиллагаа явуулж буй монголчуудын холбоо, нийгэмлэгийн төлөөлөл зэрэг 200 орчим зочин, төлөөлөгч оролцов. 

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Тогтвортой хөгжил, баялгийн газрын дарга Александра Бауманн нар үг хэлэв. 

Талууд хэлсэн үгэндээ, Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд манай хоёр улс улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ ардчилал, хүний эрх, энх тайван, тогтвортой байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө мөн ажиллаж ирснийг онцлов. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, ач холбогдлыг үнэлж, энэхүү ололт амжилтаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ мөн илэрхийлсэн.

Арга хэмжээний үеэр Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан тусгайлан гаргасан “Монгол-Швейцар 60 жил” шуудангийн маркийг нээх ёслолын ажиллагаа болов. Хоёр улсын үзэсгэлэнт байгаль, үндэсний бэлгэдэл бэр цэцэг, цагаан уул цэцэг, Монгол Алтайн нурууны ноён оргил “Хүйтэн”, Альпийн нурууны Маттерхорн уул, монгол цуур хөгжимчин, швейцар бүрээч, Алтайн аргаль, Альпийн янгирыг дүрслэн зохиомжилсон дурсгалын маркийн дээжийг Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт зочдын төлөөлөлд гардуулан өгөв. 

Монголын язгуур болон сонгодог урлагийн үзүүлбэрийг Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ, “Mongolian step” уран бүтээлийн нэгдэл толилуулж, монголын соёл, өв уламжлал, бэлгэдэл, зан заншлыг харуулсан “Монгол булан”-г Элчин сайдын яам, “МИАТ” ХХК, “Содоо кашемир” ХХК, Монголын Үндэсний бөхийн Европ дахь салбар хороо хамтран бэлтгэж, зочид төлөөлөгчдөд танилцуулав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авч байна. 2024-05-25

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотод болж байна 2024-05-25

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороодод шилжүүллээ 2024-05-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Жуулчдыг татах гол зүйл бол Чингис хааны түүх, нүүдэлчин өв соёл буюу түүхэн аялал жуулчлал 2024-05-25

НЭР ДЭВШИГЧДИЙН БАРИМТ БИЧГИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСЛАА 2024-05-26

ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ 2024-05-26

“Парис-2024” наадмын боксын төрөлд Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн эхлэв. 2024-05-27

Үндэсний номын сангийн шинэ байрны нээлт өнөөдөр болно. 2024-05-27

Энэ долоо хоногийн өрнийн зурхай /2024.05.27/ 2024-05-27

Төсвийн орлого 44.5 хувиар өсжээ 2024-05-27

МУГТ У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаандаа яллаа 2024-05-27