Үндэсний номын сангийн шинэ байрны нээлт өнөөдөр болно.
Үндэсний номын сангийн шинэ байрны нээлт өнөөдөр /2024.05.27/ 11:40 цагт болно. Тус номын сангийн шинэ барилга нь 11 давхар бүхий арван мянган м.кв талбайтай, 16 уншлагын танхимтай. 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой юм. Түүнчлэн уншлагын танхим нь тусгай хэрэгцээт иргэд, хүүхэд, гэр бүлд зориулагдсан байдлаар тохижуулсан бөгөөд орчин цагийн дэвшилтэд технологид суурилсан дэд бүтэцтэй байхаар төлөвлөгджээ.
Шинэ номын сангийн барилга Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан бөгөөд хуучин номын сангийн ном, хэвлэлийг шинэ барилгад салбарлан шилжүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.