МУГТ У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаандаа яллаа
“Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ.
Өдгөө 42 настай У.Мөнх-Эрдэнийн өрсөлдөгч түүнээс 23 насаар дүү “Хүннү” клубын тамирчин Ц.Очирхуяг байв. Тэд 63.5 кг-ын жинд дөрвөн үед тулалдах ёстой байсан бөгөөд өрсөлдөгч тамирчны дасгалжуулагч татгалзсанаар У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны ялалтаа байгуулжээ.
У.Мөнх-Эрдэнэ боксын рингэнд хамгийн сүүлд 2022 оны УАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдсөн юм. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд рингэнд гараагүй тэрбээр өөрийн клубээ нээж шавь нараа бэлтгэж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.