ОБЕГ: Нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОБЕГ: Нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөөдөр, маргааш төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн хэсгээр, нөгөөдөр төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, зургаадугаар сарын нэгэнд төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээлэв.
Иймд нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байж, хол, ойрын замд гарахдаа хувийн бэлтгэлээ хангаж, баталгаат гүүр, гармаар зорчих, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах, гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй, гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруул байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Түүхийн ач холбогдолтой 82 ширхэг эд зүйлсийг Хятад иргэнд зарж борлуулсан байжээ 2024-05-27

Байлдааны зориулалттай сум хууль бусаар тээвэрлэж, хадгалсан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ 2024-05-27

Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай 13, 14 дүгээр захирамжийг хүргүүлэв 2024-05-28

Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2024-05-28

“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно 2024-05-28

ОБЕГ: Нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 2024-05-28

Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа. 2024-05-28

Реппэр Десант: 100 хувь хип хоп, энтертайнмент шоу тоглолт хийнэ. 2024-05-28

УИХ-ын сонгуульд саналаа өгөхөөр 31 улсад суугаа 2459 иргэн бүртгүүлээд байна 2024-05-29

Чингис хаан үндэсний музей сан хөмрөгөө баяжууллаа 2024-05-29

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2024-05-29