Реппэр Десант: 100 хувь хип хоп, энтертайнмент шоу тоглолт хийнэ.

Реппэр Десант: 100 хувь хип хоп, энтертайнмент шоу тоглолт хийнэ.

Монголын Хип хоп ертөнцөд төдийгүй олон улсад нэр хүнд, байр сууриа олсон реппэр DESANT ирэх 6 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд "Big Fish" хэмээх бие даасан тоглолтоо хийхээр товлон, бүх цаг үеийн фенүүддээ бэлэг бариад байгаа билээ. Уг тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой хэвлэлийн бага хурал өнөөдөр (2024.05.28) Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. 

Хэвлэлийн хурлын үеэр Реппэр Десант "6 дугаар сарын 8-нд миний "Big Fish" тоглолт зохион байгуулагдах гээд бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна. Энэхүү тоглолт маань миний гурав дахь бие даасан тоглолт. Гэсэн ч том хэмжээний, задгай талбайд хийж байгаа анхны маань тоглолт болж байна. Эхний тоглолт маань 2014 онд болж байсан. Үүнээс 10 жилийн дараа ийнхүү том хэмжээний шоу тоглолтоо хийж байна. 

Тоглолтын онцлог нь 100 хувь хип хоп тоглолт болно. Тоглолтын найруулга болон тайз, хөгжим зэрэгт анхаарлаа түлхүү хандуулан ажиллаж байна. Зүгээр нэг концерт гэхээсээ илүүтэй энтертайнмент, шоу тоглолт гэдэг утгаар нь хүргэхээр зорин ажиллаж байна.

Тоглолт маань эхнээсээ дуусах хүртлээ зохиолын дагуу явна. Хийсэн дуу болон видео клипээ нийлүүлэн нэгэн түүх болгон өгүүлэх маягаар найруулж байгаа. Карьерийнхаа туршид хийсэн чухал гэж бодсон дуунуудаа дуулах болно. Мөн өнгөрсөн хугацаанд хамтарсан артистуудтайгаа хамт тайзнаа гарна. Тоглолтоос өмнө хоёр видео гаргахаар төлөвлөж байна.

Зочин уран бүтээлчдийн нэр гарсан байгаа. Эдгээр уран бүтээлчдээс гадна нэр нь бичигдээгүй уран бүтээлчид маань мөн хүрэлцэн ирнэ. 

"Big Fish" тоглолт маань өдрийн 15:00 цагийн үеэс эхлэн үзэгчдээ оруулан, энэ хугацаанд DJ нар өөрсдийн сетүүдээ толилуулна. 18:00 цагаас эхлэн шинэ, залуу уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээсээ танилцуулж, шөнийн 12:00 цагийн үед тоглолтоо дуусгана хэмээн төлөвлөөд байна. 

"HOOD" дуугаар өсөж хүмүүжсэн олон хүн байдаг болов уу гэж бодож байна. Анх удаа хамт энэхүү дуугаа тайзнаа дуулна гэхээр догдлол өндөр байна" гэлээ.

"Big Fish" тоглолтын ерөнхий продюсер Халзаа буюу М.Даваасүрэн "Тайз дэлгэц, тоног төхөөрөмж зэргийг өндөр түвшинд байхаар төлөвлөн ажиллаж байна. Өмнө нь Монголд засагдаж байгаагүй өндөр буюу 30 метрийн өндөртэй тайз засаж байгаа. Хөгжим, гэрэлтүүлэг тал дээр улсдаа байгаа хамгийн шилдэг бүхнийг цуглуулж байгаагаараа онцлог. Тоглолтын үеэр мөн олон олон сюрпризүүдийг задлах болно. Уг тоглолтыг 5 жилийн өмнөөс төлөвлөсөн. Тиймээс чанарын өндөр түвшинд зохион байгуулахаар хичээн ажиллаж байна" гэжээ.

Тайзны найруулагч SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар "Тоглолтын тайз өмнө нь Монголд засагдаж байгаагүй өндөр тайз болно. Тайзны багийн хувьд энэ төрлөөр манай улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллагууд баг болон ажиллаж байна. Бүгд аюулгүй байдлаа ханган, тоглолтын зохион байгуулалтын нэг шатаар ахиулахын төлөө хамтран ажиллаж байгаа" гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай 13, 14 дүгээр захирамжийг хүргүүлэв 2024-05-28

Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2024-05-28

“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно 2024-05-28

ОБЕГ: Нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 2024-05-28

Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа. 2024-05-28

Реппэр Десант: 100 хувь хип хоп, энтертайнмент шоу тоглолт хийнэ. 2024-05-28

УИХ-ын сонгуульд саналаа өгөхөөр 31 улсад суугаа 2459 иргэн бүртгүүлээд байна 2024-05-29

Чингис хаан үндэсний музей сан хөмрөгөө баяжууллаа 2024-05-29

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2024-05-29

Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ. 2024-05-29

НҮБ-ын конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-05-29