УИХ-ын сонгуульд саналаа өгөхөөр 31 улсад суугаа 2459 иргэн бүртгүүлээд байна

УИХ-ын сонгуульд саналаа өгөхөөр 31 улсад суугаа 2459 иргэн бүртгүүлээд байна

Өнөөдрийн байдлаар, нийт 31 улсад ажиллаж амьдарч буй манай улсын 2459 иргэн УИХ-ын сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд энэ сарын 6-наас ирэх сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ гаргах юм. Үүнд:

-https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд;

-https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбарыг цахим шуудангаар санал өгөх Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх;

-Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очих зэрэг болно.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч ирэх сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 7:00-22:00 цагийн хооронд саналаа өгөх юм.

Эх сурвалж: montsame.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.