БНАСАУ-ын хоёр дахь тагнуулын хиймэл дагуулаа хөөргөх оролдлого бүтэлгүйтсэн

БНАСАУ-ын хоёр дахь тагнуулын хиймэл дагуулаа хөөргөх оролдлого бүтэлгүйтсэн

БНАСАУ-ын хоёр дахь тагнуулын хиймэл дагуулаа хөөргөх оролдлого бүтэлгүйтсэн тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.

Тус улсын Агаар сансрын техникийн ерөнхий газрын дэд тэргүүний мэдээлснээр, хиймэл дагуулыг тээвэрлэсэн пуужин хөөргөгчийн нэгдэх шатны хөдөлгүүр агаарт дэлбэрч, оролдлого бүтэлгүйтсэн байна. "Маллигён-1-1" хиймэл дагуулыг Сохэ сансрын буудлаас шинэ пуужин тээвэрлэгчийн тусламжтай хөөргөсөн байна. Шинэ төрлийн хөдөлгүүр нь шингэн хүчилтөрөгч, керосины холимог түлш ашигладаг аж. Умард Солонгосын мэргэжилтнүүд оролдлого бүтэлгүйтсэнийг шинэ хөдөлгүүрийн найдваргүй ажиллагаатай холбон тайлбарлаж байна.

2023 оны арваннэгдүгээр сард Умард Солонгос улс анхны тагнуулын "Маллигён-1" хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн билээ. Мөн оны арванхоёрдугаар сард БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2024 онд тус улс гурван хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Умард Солонгос хиймэл дагуул хөөргөнө 2024-05-27

Ким Ху Жүнийг шүүхийн шийдвэр гарах хүртэл саатуулахаар болсон байна. 2024-05-27

Японы Ерөнхий сайд Пёньянд хандан хиймэл дагуул хөөргөхөөс татгалзахыг уриалжээ. 2024-05-27

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН ТА ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ 2024-05-27

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, БНХАУ-ын Ерөнхий сайд нарыг Сөүлд хүлээн авч уулзаж байна 2024-05-27

БНАСАУ-ын хоёр дахь тагнуулын хиймэл дагуулаа хөөргөх оролдлого бүтэлгүйтсэн 2024-05-28

БНСУ-д төрөлт жил дараалан буурсан хэвээрээ байна. 2024-05-29

БНАСАУ хогтой уут дүүжилсэн бөмбөлөг Солонгосын хил давуулан нисгэжээ. 2024-05-29

Самсунг электроникийн үйлдвэрийн ажилчид түүхэндээ анх удаа ажил хаялт зарлалаа 2024-05-29

БНАСАУ ойрын зайн тусгалтай 10 орчим баллистик пуужин харважээ. 2024-05-30

БНСУ-д шинээр ирж буй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулав 2024-06-01