Самсунг электроникийн үйлдвэрийн ажилчид түүхэндээ анх удаа ажил хаялт зарлалаа

Самсунг электроникийн үйлдвэрийн ажилчид түүхэндээ анх удаа ажил хаялт зарлалаа

“Самсунг Электроникс” компанийн үйлдвэрчний эвлэл цалин хөлстэй холбоотой хэлэлцээ зогсонги байдалд орсныг эсэргүүцэн ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа өнөөдөр мэдэгджээ. 

Өмнөд Солонгосын технологийн тэргүүлэгч компани болон тус компанийн үйлдвэрчний эвлэл болох “Самсунг Электроникс”-ийн үндэсний үйлдвэрчний эвлэлийн /NSEU/ удирдлагууд нэгдүгээр сараас хойш хэд хэдэн удаа яриа хэлэлцээ хийсэн боловч санал зөрөлдөөнөө арилгаж чадаагүй байна.

NSEU нь “Самсунг Электроникс”-ийн хамгийн том үйлдвэрчний эвлэл юм. Тус эвлэл 28 мянга орчим гишүүнтэй бөгөөд компанийн 125 мянган ажилтны 22 хувийг төлөөлдөг.  Эвлэлийн гишүүд зургаадугаар сарын 7-ны өдөр цалинтай чөлөө авснаар хамтын эсэргүүцлээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь бүх нийтийн ажил хаялтын урьдчилсан алхам ажээ.

“Энэ бол хүлцэнгүй ажил хаялт мэт санагдаж болох ч бид үүнийг алхам алхмаар хэрэгжүүлнэ” гэж үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч хэлжээ. Хэрэв NSEU ажил хаях юм бол Өмнөд Солонгосын технологийн тус томоохон компанийн ажилтнууд анх удаа ажил хаясан тохиолдол болно. 1969 онд байгуулагдсан цагаас нь хойш “Самсунг Электроникс”-т нэг ч удаа ажил хаялт болж байгаагүй ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН ТА ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ 2024-05-27

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, БНХАУ-ын Ерөнхий сайд нарыг Сөүлд хүлээн авч уулзаж байна 2024-05-27

БНАСАУ-ын хоёр дахь тагнуулын хиймэл дагуулаа хөөргөх оролдлого бүтэлгүйтсэн 2024-05-28

БНСУ-д төрөлт жил дараалан буурсан хэвээрээ байна. 2024-05-29

БНАСАУ хогтой уут дүүжилсэн бөмбөлөг Солонгосын хил давуулан нисгэжээ. 2024-05-29

Самсунг электроникийн үйлдвэрийн ажилчид түүхэндээ анх удаа ажил хаялт зарлалаа 2024-05-29

БНАСАУ ойрын зайн тусгалтай 10 орчим баллистик пуужин харважээ. 2024-05-30

БНСУ-д шинээр ирж буй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулав 2024-06-01

БНСУ-ын Похан хотын орчимд газрын тос, байгалийн хийн асар их нөөц байх магадлалтай 2024-06-03

Ким Жон Ун намын албан тушаалтнуудад зориулсан шинэхэн сургуулиар зочилжээ 2024-06-03

БНСУ-ын “Маллипу” далайн эрэгт Монгол иргэн живж амь насаа алджээ 2024-06-03