БНСУ-д шинээр ирж буй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулав

БНСУ-д шинээр ирж буй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулав

Шинээр ирж буй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулжээ.

БНСУ дахь ХНХҮТ-өөс 2024 оны 5 сарын 30-ны өдөр шинээр ирж буй Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар нийт 40 хөдөлмөрийн гэрээт иргэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, суугаа орны онцлог, цалин хөлс, илүү цагийг хэрхэн тооцох, тогтвор суурьшилтай ажиллахын давуу тал, үйлдвэрлэлийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гадаад иргэдэд хамааралтай хууль, дүрэм журам, хамрагдах даатгалууд, “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийн хүрээнд гэрээт ажилчид Монгол Улсын нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөв. Сургалт БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн сангийн Ёжү хот дахь Олон улсын сургалтын төвийн хичээлийн танхимд болсон бөгөөд энэ удаагийн сургалтад оролцогчдод гадаад улсад суугаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд хэрхэн бүртгүүлж, санал өгөх тухай зааварчилгаа өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-ын хоёр дахь тагнуулын хиймэл дагуулаа хөөргөх оролдлого бүтэлгүйтсэн 2024-05-28

БНСУ-д төрөлт жил дараалан буурсан хэвээрээ байна. 2024-05-29

БНАСАУ хогтой уут дүүжилсэн бөмбөлөг Солонгосын хил давуулан нисгэжээ. 2024-05-29

Самсунг электроникийн үйлдвэрийн ажилчид түүхэндээ анх удаа ажил хаялт зарлалаа 2024-05-29

БНАСАУ ойрын зайн тусгалтай 10 орчим баллистик пуужин харважээ. 2024-05-30

БНСУ-д шинээр ирж буй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулав 2024-06-01

БНСУ-ын Похан хотын орчимд газрын тос, байгалийн хийн асар их нөөц байх магадлалтай 2024-06-03

Ким Жон Ун намын албан тушаалтнуудад зориулсан шинэхэн сургуулиар зочилжээ 2024-06-03

БНСУ-ын “Маллипу” далайн эрэгт Монгол иргэн живж амь насаа алджээ 2024-06-03

БНСУ-ын тал Умард Солонгостой байгуулсан цэргийн хэлэлцээрийг түр зогсооно 2024-06-04

БНСУ-ын мотоспортын аялагчид Монголоос аяллын гараагаа эхлүүлнэ. 2024-06-04