"Ондо Спэйс" ХХК хиймэл дагуулуудаа амжилттай туршиж, арилжааны үйл ажиллагааг эхлэхэд бэлэн боллоо

"Ондо Спэйс" ХХК хиймэл дагуулуудаа амжилттай туршиж, арилжааны үйл ажиллагааг эхлэхэд бэлэн боллоо

Монголын анхны сансрын технологийн хувийн компани "Ондо Спэйс" юмсын интернэт туршилт явуулах зорилгооор хоёр ширхэг 0.5U ангиллын хиймэл дагуулыг АНУ-аас энэ оны 3-р сард хөөргөсөн билээ.

ONDOSAT-OWL-1, ONDOSAT-OWL-2 нэртэй тус хоёр хиймэл дагуул задгай сансрын 550км-ийн өндөрт тойрог замд ажиллаж эхэлснээс хойш техникийн бүх туршилт амжилттай болсон хэмээн тус компанийн Технологи хариуцсан захирал, сансрын технологийн доктор Д.Амартүвшин мэдээллээ.

Ингэснээр мал амьтан, хөдөлгөөнт төхөөрөмжийн байршил, төлөв тогтоогч төхөөрөмжөө туршилтын журмаар зах зээлд нэвтрүүлэх ажил эхэлсэн байна. Тэргүүн ээлжинд огт сүлжээгүй газар мал сүргийн байршлыг тогтоох, том оврын тээврийн хэрэгсэлд зориулсан холын тээврийг хянах зэрэг үйлчилгээг арилжаанд нэвтрүүлэх ажээ. 

Цаашид олон улсын зах зээлд шууд экспортлох боломжтой уг үйлчилгээнүүдийг эхний ээлжинд зөвхөн Монгол Улсын газар нутаг дээр хэрэгжүүлэх ажээ.

Сансарт өөрсдийн хиймэл дагуулын системийг амжилттай ажиллуулсан учир Япон, АНУ, Солонгос зэрэг улсын сансрын технологийн компаниудтай хамтын ажиллагааг эхлүүлж, өөрсдийн зохион бүтээсэн системийг олон улсын компаниудад санал болгож эхэлжээ. Үүнд хиймэл дагуул бүтээж өгөх, бусдын арилжааны зорилготой хиймэл дагуулыг хамтран хөөргөх, газрын станцын үйлчилгээ үзүүлэх зэрэг юм.

"Ондо Спэйс" нь 2024 оны 10-р сард дараагийн ээлжийн 10 ширхэг хиймэл дагуулаа хөөргөхөөр SpaceX компанитай гэрээ байгуулжээ. 2025 оны онцлох шийдлээрээ хиймэл дагуулаас гар утас руу шууд холбогдох технологийн туршилт хийх зориулалттай 6U ангиллын хиймэл дагуул, мөн юмсын интернетийн 20 ширхэг хиймэл дагуул нэмж хөөргөх бэлтгэл ажилдаа оржээ. Ингэснээр эхний ээлжид 2025-2026 онд ОНДО компанийн үүрэн холбооны хэрэглэгчид сансрын сүлжээ (Direct2Cell) ашиглан сүлжээгүй газраас мэссэж илгээх, мөн хүлээн авах боломжоор хангагдах юм байна. 

Ондо Спэйс компани нь 2027 гэхэд дэлхийн нам тойрог замд 176 хиймэл дагуулыг хөөргөсөн байхаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Энэ долоо хоногт дараах 47 байршилд өргөтгөсөн худалдаа үргэлжилнэ. 2024-06-04

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо. 2024-06-04

Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2024-06-04

Булган уулын байгалийн дурсгалт газрыг Дархан цаазат газар болгох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-06-04

“Хар жагсаалт”-аас гарсан зээлдэгчийн мэдээллийг нөгөөдөр шинэчилнэ 2024-06-04

"Ондо Спэйс" ХХК хиймэл дагуулуудаа амжилттай туршиж, арилжааны үйл ажиллагааг эхлэхэд бэлэн боллоо 2024-06-04

“Баян шувуу" ХХК-ийн үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийг бүрэн унтраалаа. 2024-06-04

Малчид, иргэд, аялагчдын анхааралд !!! 2024-06-04

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө дурсгалын мод тарилаа 2024-06-04

УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2024-06-04

12 ордын зурхай /2024.06.05/ 2024-06-04