12 ордын зурхай /2024.06.05/

12 ордын зурхай /2024.06.05/

Хонь: Ачаалалтай байх ч идэвх санаачилга өндөр байна. Өнөөдөр ажлын ур чадвар сайн байх тул эерэг үр дүн гаргах боломжтой. Томоохон цар хүрээтэй ажил руу орох боломж гарна. Гэхдээ янз бүрийн таагүй мэдээлэл гарах тул сэтгэл зүйгээр бэлэн бай. Болгоомж илүүдэхгүй ч хэт айх хэрэггүй бөгөөд удахгүй таатай нөхцөл байдал үүснэ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нэмэгдэнэ. Ар гэртээ сэтгэл хангалуун байвал ажил төрлөө хэвийн явуулах боломжтой байна.

Үхэр: Сэтгэл хөдлөл их байх бөгөөд идэвхтэй хандлага нэмэгдэнэ. Шинэ санаа бодол таны толгойд эргэлдэж магадгүй. Гэхдээ хий хоосон мөрөөдөлд эрч хүчээ зориулах хэрэггүй. Энэ нь таны цагийг дэмий үрэх болно. Сайхан мөрөөдөл байсан ч амьдралд эрүүл тооцоотой хандаарай. Хүндрэл бэрхшээлийг даван туулах сайн аргыг хайж олох шаардлага амьдралаас урган гарна. Ахмад хүмүүсийн үг сургаалыг сайн сонсоорой.

Ихэр: Өнөөдөр танд шинэлэг санаа төрөх ба зарим хүсэл мөрөөдөл биеллээ олох тул сэтгэл хангалуун байдлыг мэдэрнэ. Таны дэвшүүлсэн санал санаачилга нь удирдах албан тушаалтнуудын зүгээс сайшаал дэмжлэгийг авч чадна. Ажил хэрэг амжилттай болох магадлалтай байна. Гэхдээ таны амжилт бусдын анхаарлын төвд орж, олон хүний атаархлыг төрүүлнэ гэдгийг үргэлж санаж байгаарай. Ихэнх хүмүүст ирээдүйнхээ төлөө санаа зовнин түгших байдал ажиглагдана.

Мэлхий: Таны эрч хүч сул байх тул амьдралын идэвх муутай байна. Энэ идэвхгүй байдал нь бүхий л төлөвлөгөөг үгүй хийнэ. Хамтрагчтайгаа эв зүйгээ олж чадахгүй цаг тутамд зөрчилдөөн үүсэх байдалтай байна. Од эрхэс таныг тийм ч их ивээхгүй тул та өөрөө өөрийгөө л хүнд байдлаас салгаж чадна. Үйл явдлын цаад учир шалтгааныг олох зорилгыг нэн түрүүнд тавь.

Арслан: Ажил хэрэг хувийн харилцаанаас их шалтгаалах болно. Харилцан зөвшилцөлд хүрэх, гэрээ хэлэлцээр амжилттай байх зэрэг нь ярилцах чадвараас түлхүү шалтгаална. Таны ажил хэрэгч бөгөөд сонор сэрэмжтэй байдал нь хүмүүстэй харилцахад тус болно. Эргэн тойронд байгаа хүмүүсээ сайтар шинжиж, танин мэдэхийг хичээ. Зарим нэг таагүй зүйл, саад тотгор нь хүнийг буруу таньснаас болсон байж мэдэх юм.

Охин: Удааширсан ажил ахиц муутай байгаа хүмүүсийн эрч хүч тааруу байх болно. Гэхдээ таны зөн мэдрэхүй зөв байна. Энэ өдөр нэг биш удаа таагүй байдалтай нүүр тулж магадгүй. Хувийн харилцаа тогтворгүй, эргэж буцсан байдалтай байна. Ажлын ачаалал нэлээд ихэссэнээс болж бие тавгүйтэж, сульдана. Энэ нь таны өвдөх шалтгаан болж болзошгүй.

Жинлүүр: Хувь хүний хөгжлийн хувьд ахин дэвших томоохон зорилго тавь. Өнөөдөр ямар ч ажлыг төвөггүй хийхэд бэлэн байна. Гэхдээ гартаа таарсан бүгдийг барьж авах хэрэггүй. Тэр тусмаа олон ажил зэрэг эхлүүлэх шаардлагагүй. Цагийг үр ашигтай өнгөрүүлэх тал дээр суралцах хэрэгтэй. Эрүүл мэндийн асуудал үүсэж магадгүй тул биеэ зөнд нь орхиж болохгүй. Хоол хүнснийхээ чанарт гойд анхааралтай хандаарай.

Хилэнц: Олон хоног бодож, төлөвлөж байсан ажлаа амжуулах үе. Яаруу тэвдүү нөхцөл байдал үүсэх үед ойр дотнын хүмүүс тань ихээхэн тус дэм болох болно. Энэ өдөр танд эрч хүчийг бэлэглэгч нь холбоогүй удсан хэн нэгэн ч байж магадгүй. Таны хийсэн ихэнх ажил амжилттайгаар бүтэх болно. Харин цагийг нь тулгаж хийсэн ажлын үр дүн санасан хэмжээнд хүрэхгүй байх.

Нум: Өнөөдрийн хувьд та эрч хүчээр дүүрэн ямар ч ажил барьж авсан амжилттай дуусгаж чадахаар байна. Гэвч юм бүхнийг шүүрч авсны хэрэггүй. Мөн өмнө хийх гээд амжилтгүй болсон ажил, уулзалт зэргээ өнөөдөр амжилттай хийж чадна. Биеэ авч явах байдал нь бусдын анхаарлыг татахаас гадна ажил хэргийн түншлэл холбоо тогтооход ч тус болж магадгүй.

Матар: Өнөөдөр өөрийн хийж бүтээж буй бүхий л зүйлд дүгнэлт хийж ямар үр дүн гарахаар байгаад үнэлэлт өгөхөд тохиромжтой. Настай матрынхан сүм хийдэд очиж, буян үйлдэхийг хүснэ. Сэтгэл санааны байдал таны сүсэг бишрэл хир их итгэл үнэмшилтэй байгаагаас шалтгаална. Залуу хүмүүс өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх нь ойрын хугацааны зорилт болсон байна. Шантралгүй оролдоод үзвэл та үр дүнг нь үзнэ.

Хумх: Өнөөдөр ажлын идэвх нэлээд өндөр байна. Гэхдээ зарим үед ганцаараа байж өөрийн дотоод сэтгэлийг сонсохыг илүүд үзнэ. Бясалгал хийж, оюун санаагаа төвлөрүүлэх боломж гарах бололтой. Бусдын асуудалд хутгалдах, шаардлагагүй хариуцлага хүлээхээс зайлсхий. Албан хүчээр хийхээс илүү чин сэтгэлээсээ хийсэн ажил үр дүнд илүү хүрнэ. Хувийн хэрэгцээ шаардлагаар амжуулах ажлуудаа түр хойшлуулахыг зөвлөж байна.

Загас: Энэ өдөр олон хүмүүстэй уулзалдах, ажил хэргийн томоохон уулзалт, арга хэмжээнд очих магадлалтай. Сэргэлэн, авхаалжтай байдал нь энгийн байдлаас таатай нөхцөл байдлыг бий болгож чадна. Та энэ өдрийн од нь байж чадна. Гэхдээ болгоомжтой байж аливаа алдаанд өртөхгүй байхаас өөрийгөө хамгаал. Олон нийттэй болгоомжтой харьцаж, хэлэх үгээ хянаарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.