12 ордын 7 хоногийн зурхай
Хонь: Долоо хоногийн эхээр ажил амьдралын төлөвлөгөөний зарим хэсэг өөрчлөгдөхөөс аргагүй тал руу орно. Гэнэтийн хүчин зүйлээс хамаараад түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй. Бэрхшээлийг боломж болгон ашиглаж өөрийнхөө ур чадварыг харуул. Таныг гайхашруулан хэн нэгэн гэнэтийн бэлэг барьж магадгүй бололтой. Эрүүл мэндэд бага зэрэг асуудал гарч болзошгүй. Халдварт өвчин тусахаас болгоомжил. Худал хуурмаг, ойлгомжгүй үйл явдал хүлээж байгаа тул бие сэтгэлээ бэлэн байлгаарай. Долоо хоногийн дундуур ажил хэргийн уулзалт амжилттай, үр өгөөжтэй байх болно. Шинээр танилцсан хүмүүс танд эрч хүч, сонирхолтой мэдрэмжийг төрүүлэх бол долоо хоногийн сүүлээр гол гэрээ хэлэлцээр болон чухал асуудлыг хэлэлцэхэд таатай байна. Ихэнх хүмүүс өмнөх ажлаа амжилттай дуусгах боломжтой. Мөрөөдөл тань биеллээ олж, зорилгодоо хүрэх нь цаг хугацааны л асуудал. Гэхдээ одоогийн амжилтдаа сэтгэл ханаж, хэнэггүйтэх хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна.
Үхэр: Долоо хоногийн эхээр амьдралын эрч хүч нэмэгдэх тул бүтээлч чадвар сайжирна. Бага ч болов цаг гарган, ганцаараа байж нөхцөл байдлыг тунгаан бясалгах хэрэгтэй байна. Сэтгэл зүйн хувьд дарамттай байгаа хүмүүсийн эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүсэх бололтой. Ажил хэргийн түншлэлд таатай бус мэдээ үл ойлголцолд хүргэнэ. Ахмад хүмүүсийн биеийн байдал сайнгүй байна. Хэрүүл маргаан байдлыг хүндрүүлж болзошгүй. Анхаарал болгоомжтой байвал бүх зүйл нааштайгаар шийдэгдэнэ. Харин долоо хоногийн дундуур авьяас билэг, ур чадвараар олны дунд од мэт гялалзах боломж гарч ирэх бөгөөд энэ нь танд өгч буй од эрхсийн бэлэг гэж ойлгож болно. Олсон орлогоо үр ашигтай хөрөнгө оруулалт болгох хувиргах чадвар сайн байна. Та идэвхтэй бөгөөд хүрээлж буй хүмүүсээ зөв сонговол сэтгэл санаа тань сайхан байна. Санаа сэтгэл сайхан байвал амьдралын эрч хүч өсөн нэмэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр өөрийн дуртай зүйлд их сэтгэл зүрх болон хөрөнгө мөнгө зарж магадгүй. Ямар нэгэн алдаа гаргачихвий гэсэн айдастай амьдрах юм бол юу ч хийж чадахгүй ихэнх насыг өнгөрүүлнэ. Хамтрагч нартай үг хэлээ сайн ололцож, өөрийгөө зөв өнцгөөс харуулж чадна. Ажлын ачааллаас болж биеийн эсэргүүцэх чадвар муудаж, дархлаа суларсныг од эрхэс илтгэж өгнө. Багахан ч гэсэн цаг гаргаж биеэ энхрийл.
Ихэр: Долоо хоногийн эхээр ажил хэргийн уулзалт, албан бичиг бүрдүүлэх зэрэг ажлын үед ихээхэн анхааралтай байх хэрэгтэй гэж од эрхэс сануулж байна. Зарим шийдвэрлэж чадаагүй удсан асуудлаа амжилттай дуусгаж чадна. Жижиг алдаанаас ажил хэрэг бүтэлгүйтэж, санхүүгийн алдагдал хүлээж мэднэ. Од эрхсийн байрлал таны хувийн амьдралд ч үүсэж магадгүй үл ойлголцлыг сануулж байна. Долоо хоногийн эхээр ямар ч төлөвлөгөөгүй амьдралаа өөрчилж ахиц болох алхам хийх хэрэгтэй үе. Олон нийттэй харилцах, хамт олны үйл ажиллагаа зохион байгуулах, уулзалт ярилцлага хийх зэрэгт амжилт олно. Харин биеийн хүчний ажил болон гэнэтийн үйл явдалд болгоомжтой хандаарай. Харин хайр сэтгэлийн асуудлаа шийдэж чадсанаар аз жаргалаар дүүрэн байх болно. Ойр дотнын хүмүүс болон үр хүүхдүүдтэйгээ хамт байж гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүл. Олны хов жив, цуу яриа таныг тойрон эргэлдэнэ. Энэ нь хувийн амьдралд ч ихээхэн сөрөг нөлөөг авчирна. Эргэн тойрны хүмүүстэй уриалгахан, эвтэй найртай харилцах хэрэгтэй байна. Мөн амьдралаа өөрчлөх шинэ эх үүсвэр хайн, шинэчлэлтийг хүснэ. Ойр дотнын хүмүүстээ сайнаар үлгэрлэж, тэднийг зөв зүг рүү чиглүүлж чадна.
Мэлхий: Долоо хоногийн эхээр аливаа сөрөг муу нөлөөнд автахгүй байхыг анхааруулж байна. Эргэн тойронд болж буй зүйлд өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулах сэтгэл байвч хийх цаг зав гарахгүйгээс болж бухимдахад хүрнэ. Бусдын нүдэнд сул дорой, ур чадваргүй байдал бүү гаргаарай. Өөрийн таамгийг үнэн зөв болохыг хоромхон зуур мэдэрч чадвал алдаа гаргах боломж олгохгүй. Гэр бүлд гарсан зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд таны зориулах чөлөөт цаг багадаж мэднэ. Хайртай хүн тань таны өмнөөс ямар нэгэн зүйл хийж баярлуулж магадгүй. Харин долоо хоногийн дундуур хувийн амьдралдаа эсвэл ажлын хүрээлэлдээ гэнэтийн сорилттой учирна. Бусдын өмнө толгой бөхийхгүй амьдрахыг хүсэж байгаа бол жижиг сажиг зүйлд анхаарлаа бүү хандуул. Гол ажилдаа бүх анхаарлаа хандуул. Долоо хоногийн сүүлээр өөрийн боломж бололцоогоо бүрэн мэдэрч, зөв ашиглаж чадвал худалдаа наймаанд азтай одтой байж чадна. Гэр бүлд ялихгүй зүйлээс болж маргаан дэгдэнэ. Аливаад ухаалаг, тэвчээртэй ханддаг зан нь таагүй нөхцөл байдлыг үгүй хийж чадна. Удахгүй таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.
Арслан: Долоо хоногийн эхээр амьдралаа өөрчилж шинэ орчин бий болгох гэсэн хүсэл эрмэлзэл тань амжилттай болох ч төр захиргааны байгууллагад хандах болон чухал бичиг баримттай холбоотой асуудлыг амжуулахад төвөгтэй байж магадгүй. Зарим нөлөө таныг өөрийн үзэл бодлоосоо ухрахад хүргэж болзошгүй. Ямар ч сайн найз нөхдийн нөлөөнд авталгүй өөрийн эрх ашиг, байр суурийг хамгаалахыг од эрхэс зөвлөж байна. Таныг өмнө нь хохироож байсан хүмүүсийн хортой үйлдлээс зайлсхий. Зарим үйл ажиллагаагаа олонд ил болгох хэрэгтэй. Хөндлөнгийн хүмүүсийн маргаан, үл ойлголцлыг тоох хэрэггүй. Хэрэв нөхцөл байдал танд ашигтайгаар эргэхээр бол аз завшааныг алдаж болохгүй. Долоо хоногийн дундуур эд хөрөнгөнөөс болж ойр дотнын хүнтэйгээ муудалцах, зөрчилдөх явдал гарч магадгүй. Гэхдээ санаа зовох зүйлгүй, цаг хугацааны аясаар эргээд эвээ олох болно. Санхүүгийн асуудал толгой өвтгөх боловч үр ашигтай ажиллах боломж үүсэх болно. Ахмад настангуудын үнэтэй зөвлөгөө таныг урагш тэмүүлэх, ахиж дэвшихэд ихээхэн нөлөө үзүүлж чадна. Мөн сэтгэл санааны тав тухгүй байдлаа ажил хэрэгтээ хутгах хэрэггүй гэж зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр сэтгэл санааны байдал тогтвортой, урам зориг их байгаа тул аливаа гэрээ хэлэлцээр амжилттай, худалдаа наймааны ажил ч ашиг орлого авчрах болно. Ямар нэгэн үйл явдал таныг өөрийн зөн совиндоо итгэхэд хүргэнэ. Амжилтаа ахиулахын тулд олныгхамарсан уулзалт цуглаанд очиход таатай. Амжилтад хүрэх нь бодож байгаагаас тийм ч амар бус байдгийг санаарай.
Охин: Зөрчил тэмцэл ихтэй долоо хоног болох нь. Энэ долоо хоногийн эхээр нэр хүндтэй үйлчилгээ явуулдаг болон олон нийттэй харилцах ажилтай хүмүүс үр дүн сайтай ажиллана. Ганц бие хүмүүс зөв газраа, зөв цагтаа хайрын харилцааг эхлүүлбэл бие биеийнхээ сэтгэлийг илүү ойлгох болно. Харин гэр бүлийн харилцаанд хайр дурлалын адал явдал нь үл ойлголцол авчирна. Долоо хоногийн дундуур жижиг маргаан даамжирч цаашид залруулахад төвөгтэй байдалд хүрч магадгүй. Сэтгэл санааны дарамт нь таныг ажил хийх нөхцөлгүй болгож магадгүй. Бусадтай сөргөлдөөд сайн зүйлд хүрэхгүй гэдгийг ойлго. Бусад хүмүүсийн өмнө өөрийн үзэл бодлыг чиг шугамыг алдаагүй бол илүү хүчирхэг нэгэн байх болно. Ахуйн зарим нэг асуудлаа хоорондоо зөвлөлдөж, хойшлуулалгүй шийдвэрлэ. Харин долоо хоногийн сүүлээр эрүүл мэнд доголдож мэднэ. Зарим нэг өвчин хүндрэл дагуулж магадгүй тул мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Шинэ өөрчлөлт нэлээдгүй хэл ам дагуулна. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдсэн хөдөлмөрийн үр шимийг хэн ч өөрчилж чадахгүй. Хийсэн бүтээснээрээ олонд танигдах боломж тохионо.
Жинлүүр: Энэ долоо хоногийн эхээр олон нийтийн болон хүн ихтэй газраас холуур байгаарай. Ялангуяа үймээн самуун хэрүүл шуугиан болж байвал оролцох хэрэггүй. Таны өөртөө итгэх итгэл, бусдаас давуу илүү гарахыг хичээх байдал зэрэг тань туйлын өндөр үүгээрээ ч ажлын амжилтаа мэргэжлийн хүрээнд үзүүлж чадна. Эрч хүчтэй, санасан бүхнээ түүртэлгүй хийхээр урам зоригтой байна. Хөндлөнгийн хүний дайралт, өдөөн хатгалгад автахгүй байхыг хичээ. Долоо хоногийн дундуур эд хөрөнгөтэй холбоотой ноцтой асуудал гарч болзошгүй. Сэтгэл санаа тань их ачааллаас болж тогтворгүй байх тул зөрчилдөөнтэй байдал гарах магадлал өндөр байна. Бусдыг өдөөн хатгах, ёс бус үг хэлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хайр дурлалын харилцаагаа шинэлэг байлгахыг эрхэмлэ. Харин долоо хоногийн сүүлээр санхүүгийн зарим асуудал гарч ирнэ. Энэ нь хуучин төлж амжаагүй өр зээл, худалдаж авахаас өөр аргагүйд хүрсэн зайлшгүй шаардлагатай зүйл зэрэг нь таныг тэвдэхэд хүргэнэ. Олон нийтийн газарт очвол элдэв хэл ам, үйлдэлд өртөх магадлал өндөр байгаа тул очихгүй байхыг зөвлөж байна. Амар тайван газар очвол саад тотгорыг даван туулах сэтгэлийн тайвшралыг олж авч чадна.
Хилэнц: Долоо хоногийн эхээр ойрын хугацаанд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргахаас гадна хамтран ажиллах багаа сайн бүрдүүл. Хүрээлэлдээ хуучин хүмүүсээс гадна асуудлыг арай өөр талаас харж сэтгэж чадахаар шинэ хүнийг оруулж ирэхийг хичээ. Зарим хүмүүс ажлаа өөрчлөхийг ихэд хүснэ. Сэтгэлийн хөөрлөөр яарч гаргасан шийдвэр оновчтой бус байдаг гэдгийг санаарай. Ашиг сонирхол буурч, сэтгэл санааны хувьд уналтын байдалд орно. Энэ нь таныг хямралд оруулж магадгүй. Долоо хоногийн дундуур гаргасан санаагаа өөрчлөх шаардлага гарснаар гэр бүлийн гишүүдтэй зөрчилдөх эхлэл болж магадгүй. Бусдыг сонсохгүй дураараа зан зарим ажлыг баллаж магадгүй тул нөхцөл байдлыг мэдэрч байж, хөдлөхийг зөвлөж байна. Төлөвлөсөн ажлаа хийж чадвал эргээд танд ирэх үр өгөөж нь арвин байх болно. Олны хөл ихтэй газраас холуур байгаарай. Харин долоо хоногийн сүүлээр санхүүгийн асуудал гарч ажлын явцад нэлээд саад болохоос гадна хамтрагчтайгаа түнжин хагарахад хүргэнэ. Хий хоосон дэвэргэн зан нь саад бэрхшээлтэй, хүнд байдлаас гарахад буруугаар нөлөөлнө. Одоогийн боломж бололцоо хүрэхгүй бол хэн нэгнээс тусламж дэмжлэг авахаас бүү нэрэлх. Зарим хилэнцүүдэд ажлын санал ирэх боловч үр дүн нь хурдан гарахгүй байх. Хөрөнгө оруулалтад багагүй мөнгө хэрэгтэй болж мэднэ. Найз нөхөд, ах дүүсийн зөвлөгөө танд их хэрэгтэй байх болно. Олны дунд биеэ зөв авч явах тал дээр анхаарах юм бол амжилт гаргаж чадна.
Нум: Долоо хоногийн эхээр од эрхсийн нөлөөгөөр эргэн тойронд үүсээд байгаа үйл явдлын үнэн мөнийг олж мэдэх болно. Аливаа асуудлыг шударгаар дүгнэж, шийдвэрлэхийг зөвлөж байна. Найз нөхдийн зүгээс хууран мэхлэлт, хов живд хутгалдаж магадгүй тул өөрийнхөө үнэн зөв гэдэгт итгэж байгаа байр сууриа хамгаалахыг эрхэмлээрэй. Гэр бүлд эв найрамдал, халуун дулаан уур амьсгал ноёрхоно. Өөрийн хүсэж буй зүйлээ бодит нөхцөл байдалтай харьцуулж үз. Долоо хоногийн дундуур ямар ч тохиолдолд уур бухимдлаар асуудалд хандахгүй байхыг зөвлөж байна. Бүхий л таагүй харилцаа холбоо буцаад хэвэндээ орж, таатай уур амьсгалыг дагуулах болно. Гэр бүлтэйгээ олон зүйлийн талаар тухтай ярилцаж, ойлголцож чадна. Биеэ тоосон байдал алдаа гаргах шалтгаан болж магадгүй. Таны мэдлэг туршлагын цар хүрээ бүхнийг зохицуулах чадвартай байлаа ч хамтрагчтайгаа зөвшилцөх нь хамгийн зөв зам гэдгийг санаарай. Магадгүй ихэнх төлөвлөгөө тань харж, мөрөөдөхөд сайхан байх ч бодит байдал дээр буухдаа санасан шиг байж чадахгүй гэдгийг ойлгоорой. Биеийн эрүүл мэндийн хувьд тооцоолж байгаагүй өвчин даамжирч болзошгүй. Биеийн дархлаагаа сайтар дэмжиж, эрүүл агаарт амрахыг чухалчил.
Матар: Долоо хоногийн эхээр биеэ авч явах байдал болон сэтгэл санааны тайван байдлаа хадгалж чадвал хайртай хүмүүстэйгээ харилцаагаа таатай байлгана. Нэлээд эртнээс бодож төлөвлөсөн үйл ажиллагаагаа эхэл. Таны хийх зүйл олон хүнээс шалтгаалах учир бүх хүмүүст эртнээс үүрэг даалгаврыг хуваарилан өгч, ажлын явцаа түргэсгэхгүй бол цаг алдах магадлалтай. Зарим хүмүүсийн хувьд ажлаа өөрчлөх бөгөөд өөрт оногдсон үүрэг даалгаврыг амжилттай шийдвэрлэж чадна. Нийтийг хамарсан үйл ажиллагаа нь зөвхөн танд бус эргэн тойрны бүх хүмүүст аз завшаан авчрах болно. Долоо хоногийн дундуур өөрийн дуртай ажлаа хийж, түүнээсээ эрч хүч авдаг хүмүүст аз жаргалтай мөч олон тохионо. Найдваргүй, итгэлийг тань алдаж байсан хүмүүсээс аль болох хурдан зайгаа авсан нь дээр. Таны амьдралын туршлага болон хэрсүү зан чанар ямар ч асуудлыг шийдэхэд онцгой ач тустай байх болно. Харин долоо хоногийн сүүлээр таны эрч хүч өсөн нэмэгдэж, уур амьсгал таатай байх болно. Чухал уулзалт ярилцлага хийх бол болгоомжлох нөхцөл байдал мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Хэн нэгнээс дэмжлэг хүсэхдээ ичих шаардлагагүй, шийдвэрлэх алхмыг зоригтой хийгээрэй.
Хумх: Энэ долоо хоногийн эхээр төлөвлөгөөгөө бодит амьдралтай уялдуулан боломжийг зөв, шуурхай ашигла. Танд багагүй ашгийг авчрах боломж харагдах болно. Шаргуу зан нь зарим талаар амжилт авчирна. Таны хувийн амьдралд нөлөөлж болохуйц үйл явдал өрнөж мэднэ. Хайртай хүндээ эелдэг зөөлөн хандаж, халамжаар дутаахгүйг хичээ. Долоо хоногийн дундуур бодол санаагаа чөлөөлж, нэгэн хэвийн амьдралаас тэс өөр зүйлийг хийхийг хүснэ. Ганц бие хүмүүс хайрын харилцаа үүсгэхэд таатай бөгөөд санаанд нийцсэн хүнтэйгээ учрах бол хайртай хосууд нэг нэгэндээ үзүүлэх халамжийг дээд зэргээр мэдрүүлж чадвал аз жаргалыг олж чадна. Аль болох эерэг таатай энергийг бусдад түгээгээрэй. Харин долоо хоногийн сүүлээр бусдад буруу ойлголт өгч болохуйц зүйл ч хийж болзошгүй тул ухаан санаагаа цэгц байлгаж, өөртөө хяналттай байхыг зөвлөж байна. Ямар нэг чухал асуудал шийдвэрлэх болон шинэ ажил эхлүүлэхэд таагүй байх бололтой. Хүмүүсийн харилцаанаас буруутгасан өнгө аяс мэдрэх болно.
Загас: Энэ долоо хоногийн эхээр таныг од эрхсийн ивээл бүрхэж байна. Өдөр тутмын ажил хэрэг амжилттай байхаас гадна төлөвлөж байгаагүй ашигтай худалдаа арилжааг ч хийж чадна. Эргэн тойрондоо таны нэр хүнд, байр суурь нэмэгдсэнийг та анзаарах болно. Ахмад хүмүүсийн заавар зөвлөмжийг анхааралтай сонсож, ажил хэрэг болгож чадвал таны амжилтад эергээр нөлөөлж чадна. Өөрийгөө бусдад эергээр таниулж, сайшаал магтаал харамгүй хүртэнэ. Долоо хоногийн дундуур аливаад шүүмжлэлтэй, хэт өөнтөгч ханддаг байдал тань орчны уур амьсгалыг бүхэлд нь бүрхэг болгоно. Ямар нэгэн аялал, зугаалга төлөвлөж байгаа бол сарын сүүлээр явбал илүү тохиромжтой. Хойш тавьж орхисон ажлаа гүйцээж, жилийн дараагийн хагасын төлөвлөгөөндөө ороход бэлдээрэй. Зарим нэг хүмүүсийн хэлсэн санал зөвлөгөөг бодож хэрэгжүүлэх тал дээр анхаараарай. Долоо хоногийн сүүлээр биеийн хүчний ажил хийж, өөртөө ачааллыг бий болгох хэрэггүй. Цэвэр агаар, байгалийн сайхан нь таны тархи толгой болон бие организмыг амрааж, эрч хүчийг нэмэгдүүлнэ. Уран бүтээлч хүмүүсийн хувьд бодсон санасан ажил тийм ч их амжилттай байж чадахгүй бололтой. Хэт ачаалал эрүүл мэндэд таагүй байна. Ялангуяа сэтгэл санаа тогтворгүй хүмүүст энэ нь илүү ихээр хамаарах болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.