“Ялла Компасс-2024” тэмцээнд “The MongolZ”-ийн залуус түрүүллээ

“Ялла Компасс-2024” тэмцээнд “The MongolZ”-ийн залуус түрүүллээ

 АНЭУ-ын Абу Даби хотод болсон 400 мянган ам.долларын шагналын сантай “Ялла Компасс-2024” тэмцээн Монголын “The MongolZ” түрүүлж, 200 мянган ам.долларын шагнал авчээ.
Тэмцээнд урилгаар оролцсон Монголын “The MongolZ” финалд “Ninjas in Pyjamas”-ыг 2:1-ээр буулган авснаар түрүүлсэн юм. Уг тэмцээнд 12 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд манай залуус “А” хэсгийг тэргүүлжээ. Багууд хэсэгтээ тойргийн журмаар өрсөлдөж, хамгийн олон хожилтой гурван баг хасагдах шатанд шалгарсан юм.

“MongolZ”-гийн залуус хэсэгтээ “Sashi Esport”, “ENCE”, “Ninjas in Pyjamas”, “HEROIC” багийг хожиж,  багуудыг хожиж “Astralis”-д хожигдсон юм. Ингээд дөрөв хожиж, нэг хожигдсон амжилтаар хэсгээ тэргүүлэв. Улмаар хагас шигшээ хэсэгтээ хожигдсон “Astralis”-тай дахин таарч, 2:1-ээр буулган авсан байна

Монголын залуус уг тэмцээнд анх удаа түрүүлсэн бөгөөд шилдэг тоглогчоор Б.Өсөрбаяр тодорчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.